Нүүр хуудас Эдийн засаг Латин Америкийн Колумб, Эквадор улсын туршлагыг судаллаа

Латин Америкийн Колумб, Эквадор улсын туршлагыг судаллаа

180
0
columba_uul uurhai
УИХ-ын гишүүн С.Бямбацогтоор ахлуулсан баг атин Америкийн Колумб, Эквадор улсын туршлагыг судлаад ирлээ
~Латин Америкийн Колумб, Эквадор улсын туршлагыг судлаад ирлээ~

УИХ-ын гишүүн С.Бямбацогтоор ахлуулсан уул уурхайн сайн туршлагатай танилцах ажлын хэсэг Латин Америкийн Колумб, Эквадор улсын туршлагыг судлаад ирлээ.

Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн А.Сүхбат, УИХ-ын гишүүн Л.Энхболд, УУХҮЯ, АМГТГ, Монголбанк, Үнэт металлын сорьцын хяналтын газрын төлөөлөл, Баянхонгор аймгийн Засаг дарга, Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны төлөөлөл болон Тогтвортой бичил уурхай төслийн ажилтнууд багтжээ.

Эхлээд Бүгд Найрамдах Колумб Улсын Уул уурхай эрчим хүчний яам, Уул уурхайн үндэсний агентлаг, Худалдаа үйлдвэр, аялал жуулчлалын яам, Уул уурхайн үндэсний ассоциаци болон алт экспортлогч Три Карго компанийн төлөөллүүдтэй уулзсан юм. Тэд мөн Богота хотод байрладаг алтны цэвэршүүлэх үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

Колумб Улс жилд ойролцоогоор 60 тн алт олборлодог, алтны чөлөөт худалдааны системтэй улс юм. Мөн колумбчууд дотооддоо алт сорьцлох, цэвэршүүлэх, худалдан авах, экспортлох үйл ажиллагааг чөлөөт зах зээлийн тогтолцоогоор шийдвэрлэсэн нь манай улсаас ихээхэн ялгаатай аж.

~Латин Америкийн Колумб, Эквадор улсын туршлагыг судлаад ирлээ~

Тус улсын Уул уурхайн үндэсний агентлагаас алт худалдан авах, экспортлох эрхийг иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгодог юм байна. Эрх бүхий аж ахуйн нэгжүүд нь цахим бүртгэлийн системд нэгдсэн нь алтны худалдаанд ил тод байдлыг хангахад тодорхой ач холбогдолтой болжээ.

Колумб улсын Уул уурхай эрчим хүчний яамны дэд сайд Карлос Канте манай төлөөлөгчдийг хүлээн авч өөрийн орны эрдэс баялгийн нийлүүлэлтийн сүлжээг албажуулах, боловсронгуй болгох талаар хийж байгаа ажлуудаа танилцууллаа.

Тэрээр хэлэхдээ “Колумб Улс эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх талаар олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Ололт амжилт, алдаа оноо ч бий. Ялангуяа бичил уурхайн салбарыг албажуулах талаар бусад орноос суралцах зүйл ч их байгаа. Бид алтны нийлүүлэлтийн сүлжээг албажуулах, бүртгэлжүүлж, ил тод болгох талаар төрөөс нэлээд ажил хийж байгаагийн нэг нь цахим бүртгэлийн систем юм.

Энэ системийг ажиллуулснаар хууль бус алтыг сүлжээнд орохоос сэргийлэх, гарал үүслийг ил тод болгоход чухал ач холбогдолтой” гэлээ.

Тэд Колумбын 2021 онд гэхэд алтны гарал үүслийг ил тод болгох зорилт тавьжээ. Энэ нь Европын Холбооны улсын эрдэс баялгийн гарал үүсэл, ил тод байдлыг хангах хууль 2021 оноос хэрэгжиж эхлэхтэй холбоотой юм байна.

Дараа нь Эквадор улсад ажиллав. Энэ улсын хувьд Төв банк нь алт худалдан авч улсынхаа валютын нөөцийг бүрдүүлдгээрээ манайхтай төстэй. Гэхдээ нэг онцлог бий. Тэр нь 2002 оноос хойш орон нутагт алт худалдаж авах зөвшөөрлийг Төв банкнаас хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид олгосон явдал аж.

Энэ нь алтны салбарыг албажуулж, ил тод байдлыг хангахад чухал үүрэгтэй хэмээн тус улсын салбарын төлөөлөл онцолсон юм.

Өөрөөр хэлбэл, Уул уурхайн яам, харьяа агентлаг, татварын болон цагдаагийн байгууллагуудтай хамтран, мэдээлэл солилцож олборлосон алтыг хаана, хэн арилжаалж байгаад хяналт тавьж ажилладаг байна. Ингэхдээ алтыг сорьцлох болон цэвэршүүлэхэд усан болон хуурай жингийн аргыг ашигладаг аж.

Эквадорын Уул уурхайн яам нь тус улсын уул уурхайн бодлогыг боловсруулж зохицуулах, хянаж үнэлэх гол үүрэгтэй ажилладаг. Үндэсний хэмжээний болоод дунд уул уурхай, бичил уурхайн асуудал хариуцсан үндэсний хоёр ажлын алба, бүсийн таван дэд алба яамны харьяанд нь ажилладаг гэсэн.

Харин Техникийн их сургуулийн харьяа Уул уурхайн инноваци ба хөгжлийн төв нь орон нутгийн иргэдийг сургалтад хамруулж тэдний чадавхыг дээшлүүлэх, мэдлэг түгээх замаар уул уурхайн салбарт ажил хөдөлмөр эрхлэх, ажлын байр бий болгох боломжийг дээшлүүлэх, бүрдүүлэхэд анхаарч ажилладаг юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here