Нүүр хуудас Эдийн засаг Малтай иргэдийг нүүлгэх ажил 97.5 хувьтай байна

Малтай иргэдийг нүүлгэх ажил 97.5 хувьтай байна

136
0
maltai-irgediig-hotoos-nuulgene
Малтай иргэдийг нүүлгэх ажил 97.5 хувьтай байна
~Малтай иргэдийг нүүлгэх ажил 97.5 хувьтай байна~

Монгол Улсын Засгийн газар болон НИТХ-ын тогтоолоор Улаанбаатар хотод мал аж ахуй эрхлэх, эрхлэхийг хориглох бүсийг тогтоож өгсөн.

Өнгөрсөн оноос эхлэн нийслэлээс мал бүхий иргэдийг зөвшөөрөгдсөн бүсрүү нүүлгэн шилжүүлэх ажил эхэлж, өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгаа юм.

Мал бүхий иргэдийг СХД-ийн нарийны хэсэг, СХД-ийн 335 дугаар гарам буюу Ногоон толгой, БЗД-ийн 20-р хороо Арцатын ам гэсэн гурван бүсэд суурьшихыг зөвшөөрсөн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захиаргч С.Батболдоор ахлуулсан ажлын хэсгийнхэн өнөөдөр хориглосон бүсээс мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлж буй ажлын явцтай танилцав.

Мал бүхий иргэдийг хориглосон бүсээс нүүлгэн, шилжүүлэх ажил өнгөрсөн оны наймдугаар сараас эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нүүлгэн шилжүүлэх ажил 97.5 хувьтай байгаа аж.

Хотын даргаар ахлуулсан ажлын хэсэг Чингэлтэй дүүргийн 17-р хорооны иргэн Ц.Цэдэвдоржийнд очиж, малаа зөвшөөрөгдсөн бүсэд гаргахыг хүссэн юм.

Өмнө нь энэ талаар тухайн иргэнд мэдэгдэл хүргүүлж байсан ч иргэдийн эрхийг боогдууллаа хэмээн үзэж шүүхэд ханджээ. Засгийн газар, НИТХ-ын тогтоол нь хууль зөрчөөгүйг шүүхээр тогтоосон байна. Хотын дарга өөрийн биеэр үүнийг танилцуулж, хотыг ажлыг дэмжихийг хүслээ.

Мөн “Монголд төдийгүй дэлхий нийтээр амьтнаас хүнд халдварладаг өвчлөлүүд нэмэгдэх хандлагатай байна. Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Хан-уул дүүрэгт гоц халдварт шүлхий өвчин гарсан нь саяхан.

Тийм учраас гаргасан тогтоолыг яаралтай хэрэгжүүлэх шаардлага үүссэн. Хэсэг бүлэг хүмүүсээс бусад 1.3 сая хүний эрх зөрчигдөж болохгүй. Нөгөө талаасаа хотод байгаа мал идэх ургамал багатай, хог иддэг, пивоны шаар өгч сүүний найрлага өөрчлөгддөг зэрэг асуудлууд бас бий.

Бидний ажлыг ойлгож зөвшөөрөгдсөн бүсрүү нүүх нь зүйтэй юм” хэмээв.

Үүний дараа хотын даргаар ахлуулсан ажлын хэсэг Мал бүхий иргэдийн шинэ суурьшлийн бүс Ногоон толгойд ажиллалаа. Ногоон толгойд дүүргүүдээс ирсэн 100 гаруй мал бүхий өрх сурьшсан байна.

Хотын дарга тухайн хэсгийн иргэдийн төлөөлөлтэй уулзалаа. Уулзалтын үеэр төр засаг, нийслэлээс гаргасан шийдвэрийг хүндэтгэн үзээд энд ирсэн. Тог цахилгаан, худаг усны асуудлыг бүрэн шийдсэн нь сайхан байна.

Одоо нийтийн тээвэр ,эмийн сан, мал эмнэлэгийн асуудлуудыг нэн тэргүүнд шийдэх хэрэгтэй гэдгийг иргэдийн төлөөлөл хэлж байв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хоын захирагч С.Батболд “Бид иргэдийг нүүлгээд орхих биш амьдрах бүхий л нөхцөл бололцоог бүрлүүлж өгөх ёстой гэж үзэж байгаа. Өнөөдрийн байдлаар 2 тэрбум төгрөгийн зардал гаргаад байна.

Та бүхний саналыг сонслоо бүхий л талаар дэмжиж, ажиллана. Нийтийн тээврийн газартай ярилцаад унааны асуудлыг яаралтай шийдэж өгөх болно. Мөн хувийн хэвшлүүдтэй уулзаж дэлгүүртэй болгох болно. Мөн мал аж ахуй эрхлэхэд газар жижигдээд байна гэж байна үүнийг нийслэлийн Газрын албатай сунгах боломж бололцоо байгаа үгүйг судалж үзнэ.

Мөн энэ хэсэгт малгүй иргэдийг суурьшуулахгүй. Зөвхөн мал бүхий иргэд энд байна. Нийслэлээс гаргасан шийдвэрийг хүндэтгэн үзэж, нүүж ирсэн явдалд та бүхэнд талархснаа илэрхийлье” хэмээлээ.

Нийслэлийн Засаг даргын Захирамжаар байгуулагдсан нийслэл дэх мал бүхий иргэдийг зөвшөөрөгдсөн бүсрүү нүүлгэх ажлын хэсэг нийслэлийн хориглосон бүсэд хамаарах 38 хорооноос 602 өрхийн 16784 малыг зөвшөөрөгдсөн бүсрүү гаргаад байна.

Иргэдийг нүүлгээд орхихгүй нийгмийн баталгаа, тог цахилгаан, худаг, нүүх зардал зэргийг гаргасан. Зөвшөөрөгдсөн гурван бүсэд нийтдээ 4.8 км урт 10 квт-ийн цахилгаан дамжуулах агаарын шугам тавьжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here