Энэ сарын 26, 27-нд Төрийн ордонд малчдын улсын зөвлөгөөнийг ХХААХҮЯ-наас зохион байгуулна. Зөвлөгөөнд 800 гаруй малчид фермерийн аж ахуй эрхлэгчдийн төлөөлөл оролцох юм байна.
Зөвлөгөөнөөр:
- Төрөөс малчдын талаар баримтлах бодлого,
- Монгол мал үндэсний хөтөлбөр,
- Малын эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр,
- Эрчимжсэн мал аж ахуйн үндэсний хөтөлбөр,
- Мал, амьтны эрүүл мэнд тухай,
- Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл,
- Өвөлжилт хаваржилтын нөхцөл байдал,
- Мал төллөлтийн явц, төл бойжилт,
- 2017 оны хадлан тэжээл бэлтгэл ажлын талаар хэлэлцэж малчидтай санал бодлоо солилцох юм.
Мөн “Мал аж ахуйн салбарын өнөөгийн байдал цаашдын зорилт”, “Малчин өрхийн төлөв байдал цаашид анхаарах асуудал”, “Малын чанар, үржлийн ажлыг сайжруулах боломж” зэрэг сэдвүүдээр илтгэл тавигдах ажээ.