Нүүр хуудас Нийгэм 5 сарын 24-26 -ны цаг агаарын мэдээ

5 сарын 24-26 -ны цаг агаарын мэдээ

1154
0

 

 

24-26-нд ихэнх нутгаар дулаарч, салхи шуургатай байх тул гал түймрийн болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

05 дугаар сарын 23-ны 20 цагаас 05 дугаар сарын 24-ний 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

-Баруун аймгуудын нутгаар:

Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хүрэн бэлчир, Идэр, Тэсийн голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 19-24 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус,  өдөртөө 23-28 градус дулаан байна.

– Төвийн аймгуудийн нутгаар:

Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.

-Зүүн аймгуудын нутгаар:

Солигдмол үүлтэй  Бороо орохгүй. Салхи баруун  хойноос  секундэд 7-12 метр. Шөнөдөө 4-9 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

-Отрын нутаг Хэрлэнбаян-Улаан орчмоор:

Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

-Говийн аймгуудын нутгаар:

Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Дундговиййн нутгаар 5-10 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө бүх нутгаар 25-30 градус дулаан байна.

2017 оны 05 дугаар сарын 25-наас 05 дугаар сарын 29-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо, 27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, хур тунадас орно. Салхи 25-нд Алтайн уулсаар, 26-нд  зарим газраар секундэд 15-17 метр, 27-нд ихэнх нутгаар, 28-нд говь талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө   20-25 градус, говийн бүс нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав,  Дорнод-Монголын тал нутгаар  шөнөдөө 14-19 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.          -27-нд нутгийн хойд хэсгээр, 28-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here