Нүүр хуудас Эдийн засаг “Мастер тонер”брэнд нь мөнгөний гадагшаа урсах урсгалыг жилд 2 тэрбум төгрөгөөр багасгана.

“Мастер тонер”брэнд нь мөнгөний гадагшаа урсах урсгалыг жилд 2 тэрбум төгрөгөөр багасгана.

332
0
????????????????????????????????????

Анх 2014 оны 3 дугаар сарын 20 –ы өдөр Монгол залуус хамтран Мастер принтерийн хорны үйлдвэр нээгдэж олон улсын жишигт нийцсэн 2 зэрэгцээ шугам бүхий 16 ажилчинтай өдөрт 300 ширхэг хор үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд өнөөдрийн байдлаар 50 төрлийн принтерт тохирох 30 гаруй нэр төрлийн принтерийн хорыг үйлдвэрлэн Мастер тонер хэмээх брэнд нэрээр худалдаалж  байгаа билээ. Мастер үйлдвэр нь принтерийн хорны эд ангиудыг албан ёсны үйлдвэрлэгчидээс нь авч өөрийн оронд угсран, шалгаж туршин Монгол тайлбар, шошготойгоор савлаж хэрэглэгчдэд нийлүүлдэг.
Тус үйлдвэр нь хор дүүргэлт, угсралт, шалгалт, савлах, судалгаа хөгжүүлэлт гэсэн 5 хэсгээс бүрдэж байна.
Хор нь тээвэрлэлтийн явцад доргиж эд ангиуд нь хугарах, зай завсар гарч нунтаг хор нь гоожих, хар зураастай гарах зэрэг эрсдлүүд байдаг. Мөн цаг агаарын хүйтрэлээс хамаарч хөлдөх, дүрсний бул нь цантаснаас болж чанарын шаардлага хангахгүй байх тохиолдлууд байдаг. Монголдоо угсарч үйлдвэрлэснээр энэ төрлийн эрсдэл арилж, ажлын байр бий болоод зогсохгүй, импортыг орлож үйлдвэрлэх өртгийг багасгаж Монголдоо ахиу ашгийг үүсгэж гадагшаа урсах мөнгөний урсгалыг жилд 2 тэрбум төгрөгөөр багасгах давуу талтай.
Үндэсний үйлдвэрлэгч Төгс Дардас компани нь эрхэм хэрэглэгч та бүхэнд чанар болоод хэмнэлтийг санал болгож байна. Энэхүү дотооддоо анхлан үйлдвэрлэж байгаа  принтерийн  Мастер хор нь бусад брэндийн бүтээгдэхүүнээс 2-3 дахин хямд, мөн чанарын шаардлагыг хангасан байна.
Төгс Дардас ХХК PC mall их дэлгүүрийн монгол орон даяарх 33 салбараар Master toner брэндийн хорнуудыг борлуулж байна. Монгол залуучууд хамтран Төгс Дардас хэмээх компани байгуулан hp, Canon, Lenovo, SAMSUNG, XEROX зэрэг дэлхийд нэртэй хэвлэх, хувилах төхөөрөмжүүдэд тохирох лазер принтерийн хорны үйлдвэрийг байгуулсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here