Нүүр хуудас Эдийн засаг МОНГОЛБАНКНЫ НЭРЭМЖИТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛБАНКНЫ НЭРЭМЖИТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

249
0

НЭГ. ЗОРИЛГО Эдийн засгийн чиглэлээр сурч буй оюутан, судлаачдын судалгаа хийх чадварыг хөхиүлэн дэмжих, бүтээлийг нь нийтэд түгээн дэлгэрүүлж, олон нийтийн эдийн засгийн бодлогын талаарх ойлголтыг дээшлүүлэх, бодлого боловсруулахад оролцох оролцоог нь нэмэгдүүлэхэд оршино. ХОЁР. СЭДВИЙН ЧИГЛЭЛ 2.1 Энэ удаагийн Эрдэм шинжилгээний бага хурлын Оюутны ангилалд “Байгалийн баялгаар баян орнуудын мөнгө, ханшийн бодлого” сэдвийн хүрээнд хийгдсэн судалгааны ажлыг хүлээн авна.

2.2 Судлаачдын эрдэм шинжилгээний бүтээлийн сэдвийн чиглэл:

  • Макро зохистой бодлого, түүний арга хэрэгслүүдийн оновчтой сонголт;
  • Төсвийн бодлогын давамгайлал, түүний мөнгөний бодлогод үзүүлэх нөлөө;
  • Болзошгүй хямралыг урьдчилан таамаглах нь; o Гадаад өрийг зохистой удирдах нь;
  • Монгол Улсын валют, мөнгөний зах зээлийн үр ашигтай дэд бүтцийг тодорхойлох нь;
  • Түүвэр судалгааны үр дүн, микро түвшний өгөгдөл ашиглан макро болон бодлогын судалгаа, шинжилгээ хийх нь;
  • Хөрөнгө оруулалтын орчин ба макро эдийн засаг;
  • Бодлогын үр дүн ба Төв банкны олон нийттэй харилцах харилцаа;
  • Төв банкны бие даасан байдал;
  • Монгол Улсын санхүүгийн системийн эрсдэлийн үнэлгээ;
  • Өрхийн болон ААН-үүдийн санхүүгийн үзүүлэлтүүд ба санхүүгийн тогтвортой байдал;
  • Гадаад валютын нөөцийн багцын оновчтой удирдлага, бусад улсын туршлага;
  • Гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх арга замууд;
  • Гадаад валютын албан нөөцийн хүрэлцээт түвшин;
  • Хөрөнгийн багцын оновчлол, эрсдэлийн үнэлгээ;
  • Иргэдийн санхүүгийн мэдлэг ба эдийн засгийн тогтвортой байдал.

ГУРАВ. БҮТЭЭЛД ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА

 Онол, аргазүйн үндэслэлтэй;

 Шинэлэг, оновчтой санал, санаачлага дэвшүүлсэн;

 Бодит мэдээлэл ашиглаж, баримтаар баталгаажуулсан;

 Эконометрик, статистикийн арга хэрэгслүүдийг ашигласан;

 Оюутны ангилалд оролцох судалгааны ажлууд заавал удирдагч багштай байх;

 Асуудал дэвшүүлж, тодорхой шийдэл, үр дүнд хүрсэн байх;

 Бусад судлаачдын ажлыг шууд хуулбарлаагүй байх,

 Өөрийн судалгаанд ашигласан материалыг бүрэн дурдсан байх;

 Судалгааны ажлаа бичгийн А4 цаасан дээр бичих бөгөөд дээд тал нь 15 хуудсанд багтсан байх;

 Судалгааны ажлын бичгийн стандарт:

  • Үсгийн фонд – Times New Roman; o Үсгийн хэмжээ- 12;
  • Мөр хоорондын зай – 1,5;
  • Маrgins – top 2 cm; bottom 2 cm; left 3 cm; right 1.5 cm;

 Нүүр хуудсанд нэр, холбоо барих 2 утас, и-мэйл хаяг, сургуулийн нэр, курс, мэргэжил, бүтээлийн нэрийг бичих;

 Илтгэл нь гарчиг, агуулга, хураангуй, оршил, дүгнэлт ном зүй гэсэн хэсгүүдээс бүрдсэн байх.

ДӨРӨВ. ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

 ЭШБХ-д оролцох оюутнуудад 2017 оны 3 дугаар сарын 06-ний өдрийн Даваа гарагийн 9:30 минутад Монголбанкны В байрны 5 давхрын хурлын танхимд чиглүүлэх танилцуулга хийнэ.

 1 дүгээр шат: ЭШБХ зохион байгуулах комисс илтгэлийг хэвлэмэл болон электрон хэлбэрээр хүлээн авч, судалгааны ажилтай танилцан, үнэлэлт өгч ангилал тус бүрээс 5 ажлыг 2 дугаар шатанд сонгон шалгаруулна.

 2 дугаар шат: Эхний шатнаас шалгарсан судалгааны ажлуудыг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 10.00 цагт Монголбанкны B байрны 5 давхрын хурлын танхимд хэлэлцүүлнэ.

ТАВ. ШАГНАЛЫН САН

5.1.Оюутны ангилал

  • 1-р байр – Өргөмжлөл, 1 000 000 / Нэг сая төгрөг/;
  • 2-р байр – Өргөмжлөл, 700 000 /Долоон зуун мянган төгрөг/;
  • 3-р байр – Өргөмжлөл, 500 000 /Таван зуун мянган төгрөг/.

5.2.Судлаачдын ангилал

  • 1-р байр – Өргөмжлөл, 1 500 000 /Нэг сая таван зуун мянган төгрөг/;
  • 2-р байр – Өргөмжлөл, 1 200 000 /Нэг сая хоѐр зуун мянган төгрөг/;
  • 3-р байр – Өргөмжлөл, 1 000 000 /Нэг сая төгрөг/.

ЗУРГАА. МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ Хугацаа: 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 18.00 цаг хүртэл бүтээлийн хэвлэмэл 2 хувийг Монголбанкны бичиг хэрэгт болон электрон хэлбэрээр [email protected] хаягаар хүлээн авна.

Бага тойруу 3, 15160, Улаанбаатар, Монголбанкны “Б” байр Олон нийтийн боловсрол, мэдээллийн төв МОНГОЛБАНК

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here