МОНГОЛБАНКНЫ ЭССEНИЙ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ
НЭГ. СЭДЭВ “Монгол улсын хүрэх ёстой хөгжлийн түвшин, үүнд иргэн хүний оруулах хувь нэмэр”
Тайлбар: Эдийн засгийн өсөлт, улс орны хөгжил нь нэг талаас иргэдийн амьжиргааг дээшлүүлэх эерэг нөлөөтэй. Харин нөгөө талаас байгаль орчны бохирдол, илүү завгүй бөгөөд стресстэй нийгмийг бий болгосон жишээ олон.
Тэгвэл “Монгол улс цаашид хэр өндөр түвшний хөгжилд хүрэх нь зөв бэ? Тэрхүү зорилгод хүрэхэд иргэд ямар нийтлэг үнэлэмж, зорилготой байх хэрэгтэй вэ? Иргэн хүн ямар хувь нэмэр оруулах ёстой вэ?”зэрэг асуудлын хүрээнд өөрийн бодлоо тусгана уу.
ХОЁР. ЭССEНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
800-1000 үгэнд багтаан Монгол хэлээр бичих;
Үг үсгийн болон утга найруулгын алдаагүй байх;
Бусдын эссег хуулбарлаагүй байх;
Бичгийн стандарт:
Үсгийн фонт: Times New Roman;
Үсгийн хэмжээ: 12; o Мөр хоорондын зай: 1,5;
Margins: дээд захаас 20 мм, доод захаас 20 мм, зүүн захаас 30 мм, баруун захаас 15 мм.
Нүүр хуудсанд өөрийн нэр, ажил, мэргэжил, холбоо барих 2 утас, и-мэйл хаягийг бичих.
ГУРАВ. ШАЛГАРУУЛАЛТ
Тавигдаж буй шаардлагыг хангасан, өгөгдсөн сэдвийн хүрээнд бодит мэдээллийг ашиглаж, баримтаар баталгаажуулсан, энгийн ойлгомжтой, сонирхолтой байдлаар бичигдсэн эсэхийг харгалзан эхний 3 байрыг тодруулна.
Тэмцээний дүнг 2017 оны 2 дугаар сарын 22-нд зарлаж, шалгарсан оролцогчдод өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулна: I байр: 300,000 төгрөг II байр: 150,000 төгрөг III байр: 100,000 төгрөг
Хугацаа: 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 18.00 цаг хүртэл цахим хэлбэрээр [email protected] хаягаар хүлээн авна
(Хэвлэмэл хэлбэрээр хураалгах бол Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвд хаяглан Монголбанкны бичиг хэрэгт өгөх боломжтой).