Нүүр хуудас Эдийн засаг Монгол банкнаас нэгдүгээр сард 597 кг алт худалдан авчээ

Монгол банкнаас нэгдүгээр сард 597 кг алт худалдан авчээ

85
0
mongolbank
Монгол банкнаас нэгдүгээр сард 597 кг алт худалдан авлаа

Монголбанк 2019 оны 1 дүгээр сард 597 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 1.1 тонн алт худалдан авч байсанаас 531 кг дутуу буюу 47 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

2019 оны 1 дүгээр сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 13 кг алт, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 3 кг алтыг худалдаж авсан үзүүлэлттэй байна.

Монголбанкны алт худалдан авалт өмнөх оноос буурсан үзүүлэлттэй байгаа нь “Ашигт малтмалын тухай хууль”-д 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж Монголбанк, түүнээс эрх олгосон банкинд худалдсан алтанд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 2.5 хувь, нэмэлт төлбөрийн хэмжээ 0 хувьтай тэнцүү болгосон хуулийн хугацаа 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр дуусгавар болсонтой холбоотой юм.

2019 оны 1 дүгээр сард 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 109,728.25 төгрөг байлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here