Нүүр хуудас Эдийн засаг МОНГОЛ БАНК: Валютын ханшийн асуудлаар мэдээллээ

МОНГОЛ БАНК: Валютын ханшийн асуудлаар мэдээллээ

166
0
Mongol-bank-eronhiilogch-bayrsaijhan
Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд валютын ханшийн асуудлаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан мэдээлэл хийв.

Монгол төгрөгийн ам.доллартай харьцах ханш энэ оны нэгдүгээр сараас хойш 5.5 хувиар суларсан бөгөөд энэ дотоод болон гадаадын хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалсан хэмээн Монголбанк үзэж байгаа аж.

Дотоод хүчин зүйлд эдийн засгийн сэргэлтийг дагасан импортын өсөлт, 2012 онд босгосон бондуудын эргэн төлөлт зэргийг оруулан тооцсон байна.

Тухайлбал, энэ онд хөрөнгө оруулалт 298 сая ам.доллар буюу 46 хувиар, хэрэглээний импорт 234 сая ам.доллар буюу 29 хувиар, шатахууны импорт 174 сая ам.доллар буюу 33 хувиар өсчээ. Мөн “Чингис” бондын үлдэгдэл 125 сая ам.доллар, “Димсам” бондын 160 сая ам.долларын төлбөрийг төлсөн байна. Энэ бүхэн нь ам.долларын гарах урсгалыг ихээхэн нэмэгдүүлснийг Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан хэллээ.

Тэрбээр, “Гадаад хүчин зүйлд томоохон улс орнуудын худалдааны маргаан ихээхэн нөлөөлж байна. Худалдааны маргааны улмаас өндөр хөгжилтэй орнууд мөнгөний бодлогын хүүгээ өсгөж байгаа. Энэ нь манайхтай адил хөгжиж буй орнуудаас валютын гарах урсгалыг нэмэгдүүлж байгаа юм. Гадаад худалдааны маргаан хэдэн сар, жил үргэлжлэхийг таашгүй.

Тиймээс бид гадаад нөхцөл байдлыг ажиглахаас өөр аргагүйд хүрээд байна. Судалгаанаас үзвэл 142 орны үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш ам.долларын ханш суларсан байна. Тухайлбал, Австрали улсын үндэсний мөнгөн тэмдэгт оны эхнээс 9 хувиар суларсан. Мөн БНХАУ-ын юан, ОХУ-ын рублийн ханш ч суларч байгаа юм.

Энэ оны эхнээс улс орнууд мөнгөний бодлогын хүүгээ өсгөж эхэллээ. ОХУ энэ оны наймдугаар сард бодлогын хүүгээ 0.25 хувиар өсгөсөн. Малайз, Аргентин, Турк улс бодлогын хүүгээ 16-32 хувиар нэмлээ. зэрэг орнууд нэмэгдэж байна.

Тиймээс Монголбанк төгрөгийн ханшийг тогтвортой байлгах бодлого баримталж байгаа бөгөөд үүнд гадаад худалдааны өрсөлдөх чадвараа хамгаалах нь туйлын чухал байна.

Тиймээс Засгийн газар, УИХ болон Монголбанк хамтран төсвийн төлөвлөтийг сайжруулж, алдаглыг бууруулах, экспортлогч төрийн өмчит компаниудад тавих хяналтыг сайжруулах, экспортыг нэмэх хөтөлбөр, үйл ажиллааг дэмжих санхүүжилтийн системийг бий болгох шаардлагатай байгаа юм.

Түүнчлэн уул уурхайн бус экспортыг дэмжих хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг сайжруулах, гадаад худалдааны бодлого хариуцсан агентлаг бий болгох хэрэгтэй. Монголбанк Засгийн газартай хамтран Монгол Улсын зээлжих зэрэглэлийг сайжруулах болон алтны нөөцийг нэмэх чиглэлээр олон арга хэмжээ авч хэрэгжүүлэх болно” гэлээ.

Мөн тэрбээр Хөгжлийн банк энэ сарын 16-17-нд шилжих шөнө жилийн 7.25 хүүтэй, таван жилийн хугацаатай, 500 сая ам.долларын эх үүсвэрийг гадаад зах зээлээс босгосныг мэдээллийнхээ төгсгөлд онцлов.

Энэ нь Монгол Улсын валютын нөөцөд ирэх дарамтыг бууруулах, төгрөгийн ханшийг тогтворжуулахад томоохон нөлөө үзүүлнэ хэмээн үзэж байгаа аж.

Тухайлбал, Монгол Улс 2019 оны эхээр 380 сая ам.долларын өр төлнө. Энэхүү төлбөрийг барагдуулахад дээрх 500 сая ам.доллар голлох эх үүсвэрийг бүрдүүлнэ гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here