Нүүр хуудас Эдийн засаг МОНГОЛ УЛСАД ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ҮҮССЭНИЙ 26 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖЭЭ

МОНГОЛ УЛСАД ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ҮҮССЭНИЙ 26 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖЭЭ

339
0
34 компанийн 162,508.00 ширхэг хувьцаа
34 компанийн 162,508.00 ширхэг хувьцаа

Монгол улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн түүхэн үед 1991 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн МУ-ын Засгийн газрын 22 тоот тогтоолоор улсын өмч хувьчлалын ажлыг эхлүүлэн, цаашид үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх зорилгоор Монголын хөрөнгийн бирж байгуулагдаж, өдгөө 26 жилийг өнгөрүүлжээ.

Өнгөрсөн хугацаанд Монголын хөрөнгийн бирж нь Санхүүгийн зах зээл дэх хөрөнгийн хуримтлалыг хямд өртөгтэйгөөр урт хугацаанд зуучлан хүргэх үүрэг бүхий үнэт цаасны зах зээлийг бий болгон хөгжүүлэх улмаар улс орны эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах зорилгыг тавин ажиллаж, Монголын хөрөнгийн зах зээлийг олон улсын жишигт хүрсэн дэд бүтэцтэй болгож, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгон шинэчилж, нийт 2 их наяд төгрөгийн санхүүгийн зуучлалын үйлчилгээг үзүүлжээ.

Монголын хөрөнгийн биржтэй хамтран ажилладаг бизнесийн түншүүд, үнэт цаас гаргагчид, хөрөнгө оруулагчид болон хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн байгууллага, түүний мэргэжилтнүүд Та бүхэнд хөрөнгийн зах зээл үүсч, Монголын хөрөнгийн бирж байгуулагдсаны 26 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

Хөрөнгийн зах зээл цаашид улам хөгжин дэвшиж, хөгжлийн гарц байх болтугай!

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here