Нүүр хуудас Нийгэм Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шагналын хур буулгалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шагналын хур буулгалаа.

286
0

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  шагналын хур буулгаж салбар салбарын шилдэгүүдэд төрийн дээд одон медаль гардууллаа. Тодруулбал, Монгол улсын гавьяат багш Ш.Чоймаа Ардын багш, гавьяат эмч Б.Үйлст Ардын эмч, “Хустайн нуруу цогцолбор газар”-ын захирал Н.Банди Байгаль орчны гавьяат ажилтан, Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Б.Эрдэнэтуяа нарт  Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртээлээ. Мөн Монгол Улсын заан Д.Долгорсүрэн Монгол Улсын гавьяат тээвэрчин, Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны нарийн бичгийн дарга Э.Адъяа Аж үйлдвэрийн гавьяат, “Болор цом”-ын шагналтан, яруу найрагч А.Эрдэнэ-Очир Соёлын гавьяат зүтгэлтэн, “Номадс”-ын М.Есөнмөнх Монгол Улсын Үйлчилгээний гавьяат цолтон, улсын начин Адьяахүү гавьяат тамирчин, гар бөмбөгийн “Эрчим” клубын дасгалжуулагч Д.Баасансүрэн гавьяат, Улсын хоёрдугаар эмнэлгийн эмч Б.Сэлэнгэ  хүний гавьяат эмч цол тэмдэгээр энгэрээ мялаасан юм.

Харин Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Түвшингийн Бадралд хошууч генерал, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Халзанхүүгийн Батбилэгт бригадын генерал, Тагнуулын ерөнхий газрын Цэргийн тагнуулын газрын дарга, хурандаа Наваансүрэнгийн Ганболдод бригадын генерал цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж гардуулан өглөө.

Соёлын гавьяат зүтгэлтэн А.Эрдэнэ-Очир: А.Эрдэнэ-Очир: Юуны өмнө миний уран бүтээлийг уншдаг уран бүтээлчдэд баярлаж байна. Уран бүтээл минь надаас төрж байгаа боловч уншигч олонд хүрч байж бүтэн болдог. Миний хувьд уран бүтээлийн идэр насандаа явна. Идэр жинчин надад ачаагаа хол замд хүргэх үүрэг хариуцлага ногдож байна гэж ойлгож байгаа. Монгол түмэн минь сайхан наадаарай.

Монгол улсын хүний гавьяат эмч Б.Сэлэнгэ:  Монголын ард түмний уламжлалт баяр наадмын баярын өдрүүдэд Монгол улсын хүний гавьяат эмч цолоор шагнуулсандаа маш их баяртай байна. Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө 40 гаруй жил зүтгэсэн хөдөлмөрийг минь өндрөөр үнэллээ. Ард түмэндээ, үйлчлүүлэгчиддээ баярлалаа. Улсын хоёрдугаар эмнэлгийн хамт олон, хүний төлөө зүтгэдэг хүчирхэг хамт олондоо баярлалаа. Хамт ажиллаж байгаа нөхөддөө хамгийн сайн сайхан, аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе. Тэнгэрт байгаа ээж аав хоёр минь намайг харж, бахархаж байгааг би мэдэрч байн

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Д.Баасансүрэн:  Өнөөдрийн билэгт сайн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гавьяат дасгалжуулагч цол хүртсэндээ баяртай байна. Миний аав ээж хоёр бурхны орноос намайг хараад баярлаж байгаа байх. Шагнал авах мөчид би аавынхаа тухай бодсон. Миний аав хичээлээ л маш сайн хий гэдэг байсан даа. Бөмбөг тоглож, бэлтгэл сургуулилт хийх гэхээр дургүйцдэг байсан. Багадаа бөмбөг тоглох дуртай, ааваасаа нуугдаж байгаад л секц, дугуйланд явж өссөн юм. Ингээд би тамирчин болоод “Алдар” нийгэмлэгт очсон. Тэгээд Улсын шигшээ багийн тамирчин болж, дараа нь дасгалжуулагч болсон. Ингэж явж байхад миний аав “Тухайн үед хүүгээ спортын зам руу зүтгэж байхад нь би их хорьж байсан юм байна. Миний хүү өөрөө ажлаа олоод хийчихлээ” гэж ярьж байсан юм билээ. Аавын минь хэлсэн, ярьсан үгнүүд санаанд орж байна даа. Цаашдаа улам илүү амжилт гаргаж ажиллана. Дасгалжуулагч гэдэг хүнд насны зааг ялгаа гардаг л даа. Гурван жилийн өмнө би одоо л нэг дасгалжуулагч болж байгаа юм байна даа гэж бодсон.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here