Нүүр хуудас Эдийн засаг Монгол улсын зээлжих зэрэглэлийг бууруулжээ

Монгол улсын зээлжих зэрэглэлийг бууруулжээ

246
0
Монгол улсын зээл
Монгол улсын зээл
Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн зэрэглэл тогтоогч байгууллагууд бөгөөд нэр хүнд бүхий шинжээчдийн дүн шинжилгээнд үндэслэн рейтингийг тогтоодог дэлхийн томоохон байгууллагуудын нэг Moody’s-ээс Монгол улсын зээлжих зэрэглэлийг B3 ангиллаас Caa1 ангилалруу буюу нэг шатлалаар буулгасан байна. Саа1 ангилал бол санхүүгийн байдал байдал маш муу, эрсдэл ихтэй улсуудыг багтаадаг ангилал юм. Энэ шийдвэр 16-ны өдөр гарсны дараа Монгол улсын засгийн газар болон Монгол банкнаас шийдвэрийг бодит бус хэмээн эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн хамтаран мэдэгдэл гаргасан байна.

Мэдэгдэлд: “Зээлжих зэрэглэл тогтоогч Мүүдийз байгууллага 2016 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр Монгол улсын зээлжих зэрэглэлийг нэг шатлал бууруулсныг бодит байдалтай нийцэхгүй гэж үзэж байна. Монгол Улсын Засгийн газар, Монголбанк эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулах цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Улсын Их Хурал (УИХ)-аас Монгол Улсын 2017 оны төсөв, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэж батлаад байна. Батлагдсан төсвийн дагуу ирэх оны төсвийн алдагдал ДНБ-ий 9.1 хувь буюу 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс 2 дахин буурахаар байна.

УИХ-аар “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах” хөтөлбөрийг хэлэлцэж байна. Тус хөтөлбөр нь богино хугацаанд эдийн засгийг тогтворжуулах, дунд хугацаанд өрийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн бүтцийг олон тулгуурт болгоход чиглэсэн. Хөтөлбөрийн хүрээнд эдийн засагт ач холбогдолтой томоохон төслүүдийн үйл ажиллагааг ойрын хугацаанд эрчимжүүлэхээр тусгасан.

Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүнүүдийн дэлхийн зах зээлийн үнэ өсч, гадаад худалдаанд эерэг хандлага гарч эхэлсэн нь дээрх бодлогын арга хэмжээний үр дүнг сайжруулахад эерэг нөлөө үзүүлэх юм.

Үүний зэрэгцээ Засгийн газар болон Монголбанкнаас Олон улсын валютын сан (ОУВС)-гийн хөтөлбөрийг авч хэрэгжүүлэх хэлэлцээрийг үргэлжлүүлж байгаа бөгөөд ОУВС-гийн ажлын хэсэг урьдчилсан байдлаар энэ оны 12 дугаар сард Монгол улсад ирж ажиллахаар байна. Засгийн газар бусад олон улсын санхүүгийн байгууллагуудтай улсын төсөвт санхүүгийн дэмжлэг авах талаар үр дүнтэй хамтран ажиллаж байна.

Эдгээр шат дараалсан арга хэмжээний үр дүнд Монгол Улсын эдийн засаг богино хугацаанд тогтворжиж, цаашид төлөв эерэг болохоор байна” гэжээ.

Дээр хэлсэнчлэн Moody’s бол дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн зэрэглэл тогтоогч байгууллага. Нэр хүнд бүхий шинжээчдийн судалгаанд үндэслэж зэрэглэлийг тогтоодог. Тиймээс манай засгийн газраас гаргасан мэдэгдэл ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй гэдэг нь бараг тодорхой юм.

Ирэх оны төсөв 2 их наяд төгрөгийн алдагдалтай батглагдсаны дээр боондын төлбөр хийх хугацаа болж байгаа мөн экспортоос орж ирэх орлого, гадаадын хөрөнгө оруулалт буурчихаад байгаа энэ үед зээлжих зэрэглэл багасна гэдэг нь манай улсын эдийн засагт маш муу нөлөө үзүүлж болох юм.

Зэрэглэлийг бууруулсантай холбоотой гаргасан энэхүү мэдэгдэл нь Засгийн газар, Монгол банкны хувьд аргаа барсан үйлдэл болж байна гэхэд хилсдэхгүй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here