Нүүр хуудас Эдийн засаг МХБ: I, II, III ангиллын 35 компанийн хувьцаа арилжаалжээ

МХБ: I, II, III ангиллын 35 компанийн хувьцаа арилжаалжээ

157
0
horongiin-birge
I, II, III ангиллын 35 компанийн хувьцаа арилжаалжээ

2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр I, II, III ангиллын 35 хувьцаат компанийн 95,549,169 төгрөгийн үнийн дүн бүхий 249,406 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 16 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.

Үүнээс “Хүннү менежмент” ХК (HBZ+15%) болон “Дархан гурил тэжээл” ХК (DAR+14.97%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Техник импорт” ХК (TEX-14.43%) болон “Монголын цахилгаан холбоо” ХК (MCH-13.33%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“TOP 20” индекс 0.29 хувиар өсч, 20651.55 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,589,790,251,410 төгрөг боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here