Нүүр хуудас Эдийн засаг МХЕГ-аас хурим найрын үйлчилгээ явуулдаг газруудад шалгалт хийв

МХЕГ-аас хурим найрын үйлчилгээ явуулдаг газруудад шалгалт хийв

105
0
hyanalt-shalagalt
МХЕГ-аас хурим найрын үйлчилгээ явуулдаг газруудад шалгалт хийв

Хурим найрын улирал эхэлж байгаатай холбогдуулан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан удирдамжийн дагуу аймгийн төвд хурим найрын үйлчилгээ явуулдаг 15 газарт хяналт шалгалт хийж, зөрчил арилгуулах хугацаат үүрэг даалгаврын дагуу зарим үйлчилгээний газрууд хоол үйлдвэрлэлийн хэсэг болон үйлчилгээний зааланд засвар тохижилт хийсэн, зарим шаардлагатай тоног төхөөрөмж /аяга таваг ариутгагч, дээжний хөргөгч г.м/ нийлүүлсэн.

Харин шалгалтаар өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, зөрчил арилгуулаагүй 2 үйлчилгээний газарт Зөрчлийн тухай хуулийн дагуу 550.000 төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ тооцсон. Гал тогооны өдөр тутмын угаалга, цэвэрлэгээний чанарт үнэлэлт өгөх зорилгоор 40 ширхэг арчдасын шинжилгээ авч лабораторийн шинжилгээнд хамруулж, ажилчдад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан.

Мэргэжлийн хяналтын газраас удаа дараа хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээ, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа байнга явуулж ажилсны үр дүнд эрүүл ахуй, стандартын шаардлага хангасан орон байртай үйлчилгээний газруудын тоо нэмэгдэж, эрсдэл үүсэх магадлал буурсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here