Нүүр хуудас Эдийн засаг “Ниссан” компанийн захирал асан Карлос Госнийг үргэлжлүүлэн хорино

“Ниссан” компанийн захирал асан Карлос Госнийг үргэлжлүүлэн хорино

87
0
nissan-carlos
"Ниссан" компанийн захирал асан Карлос Госнийг үргэлжлүүлэн хорино

Японы “Ниссан” компанийн өмнөх захирал Карлос Госнийг суллах хүсэлтийг буцааж, хорих хугацааг үргэлжлүүлэхээр боллоо.

Түүнийг хувийнхаа хөрөнгө оруулалтын алдагдлыг 2008 онд Ниссан руу түр хугацаагаар шилжүүлсэнд, цалингаа багасган мэдүүлсэн гэж дээрх шийдвэрийг гаргасан юм. Ингэснээр Госн хэдэн сар үргэлжлэх эрүүгийн хэргийн ажиллагааг хүлээх л болж байгаа юм.

Хориод жилийн өмнө тухайн үеийн Ниссаны санхүүгийн байдлыг бүхлээр нь сайжруулж, машин үйлдвэрлэлийн зах зээлд гэнэтийн цохилт өгч, Мицубиши болон Францын Рэнотэй хамтрагч болоход ихээхэн нөлөө үзүүлсэн түүнийг өдгөө Ниссан, Мицубишигийн захирлын албан тушаалаас чөлөөлж, харин Рэногийн захирал хэвээр үлдээгээд байгаа билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here