“Эрдэнэс-Тавантолгой” ХК нүүрсний шинжилгээний лаборатори барихаар зураг төслийн ажлаа эхлүүлжээ. Тус лаборатори ашиглалтад орсноор нүүрсний чанарын судалгаа шинжилгээний ажил, туршилт хийгдэх аж.
2018 онд “Эрдэнэс-Тавантолгой” ХК төлөвлөсөн бүх зорилтуудаа давуулан биелүүлж түүхэн хугацаандаа 40 тонн нүүрс өнгөрсөн онд олборлосон.
Тус хувьцаат компани нь энэ оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан бөгөөд төрийн өмчит компаниудаас анх удаа олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргахаар УИХ, Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу ажиллаж байгаа юм.