НӨАТ-ын ээлжит сугалаа өчигдөр буюу хоёрдугаар сарын 20-ны өдөр болж, хоёр хүн 100 сая төгрөгийн азтан болов. Энэ удаагийн сугалаагаар нийт 6234 азтан тодорсон. Үүнээс 2 хүн 100 сая төгрөг, 5 хүн тус бүр 4 сая төгрөгийн азтан болов. Мөн 69 азтан 500 мянган төгрөг, 561 азтан 100 мянган төгрөг, 5597 азтан 20 мянган төгрөгийн эзэн болсон байна. Харин энэ Супер азтан буюу 300 сая төгрөгийн эзэн тодроогүй. Тиймээс дараагийн сугалааны Супер шагнал 350 сая төгрөг байх юм.