Нүүр хуудас Эдийн засаг НӨАТ: 10 сая төгрөгийн азтан тодорлоо

НӨАТ: 10 сая төгрөгийн азтан тодорлоо

819
0
НӨАТ
НӨАТ-ын азтан тодорлоо
НӨАТ-ын ээлжит урамшуулал, сугалаа өчигдөр буюу энэ сарын 25-нд болж, нийт 16 мянга 63 азтан тодорчээ.

Энэ удаагийн сугалаагаар нэг азтан 10 сая төгрөг хожсон бол 14 иргэн тус бүр таван сая төгрөгийн азтанаар тодорчээ.

Мөн нэг сая төгрөгийн азтанаар 144, 200 мянган төгрөгийн азтанаар 1510 иргэн тодорсон бол 50 мянган төгрөгийг 14 мянга 394 иргэн хожжээ.

Сугалаанд иргэдийн өнгөрсөн сарын 01-28-нд хийсэн худалдан авалтын баримтууд хамрагдсан бөгөөд супер шагнал болох 75 сая төгрөгийн эзэн тодроогүй байна. Тиймээс дараагийн буюу ирэх сарын 15-нд болох сугалаагаар супер шагналын сан 100 сая болж өсөх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here