8-рсарын 21-26-нд Францын нийслэл Парист болох Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ний Эрэгтэйчүүдийн 50, эмэгтэйчүүдийн 29 дэх удаагийн тэмцээнд оролцох Монгол Улсын баг тамирчдын нэр тодорлоо.
“АСА” циркийн гадна талбайд анх удаа ДАШТ-д оролцох тамирчдаа шигшсэн сонирхолтой, өрсөлдөөнтэй, үзүүштэй тэмцээн болж эрэгтэйчүүдийн 57 кг-д Гавьяат тамирчин Э.Бэхбаяр Хангарьд , 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга Аваргууд академи, 65 кг-д ОУХМ Н.Лхамгармаа, Алдар, 70 кг-д Гавьяат тамирчин Г.Мандахнаран Алдар, 74 кг-д ОУХМ Д.Гомбодорж Сүлд, 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн Алдар, 97 кг-д ОУХМ Ө.Батзул Хүч , 125 кг-д ОУХМ Н. Золбоо Хүч эдгээр тамирчид дэлхийн аваргын тэмцээнд оролцох эрхээ авсан бол эмэгтэйчүүдийн 48 кг-д ОУХМ Э.Нарангэрэл Хангарьд, 53 кг-д Гавьяат тамирчин Д.Отгонцэцэг Хасу-Мегастарс, 55 кг-д ОУХМ Э.Даваачимэг Хилчин, 58 кг-д ОУХМ А.Батцэцэг Хасу-Мегастарс, 60 кг-д ОУХМ Б.Шоовдор Хилчин, 63 кг-д ОУХМ П.Орхон Алдар, 69 кг-д Гавьяат тамирчин О.Насанбурмаа Хангарьд, 75 кг-д спортын мастер Г.Уртнасан Хилчин нар халз барилдааны ялагч болж эрхээ авлаа.