Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ээлжит хуралдаан Монголбанкны уулзалтын танхимд өнөөдөр болж, дараах асуудлыг хэлэлцлээ. Үүнд:
Активын чанарын үнэлгээ (AQR)-ний явцын тайлан
Банкийг дахин хөрөнгөжүүлэх эрх зүйн баримт бичгийн төсөл.
Хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу “Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хууль”-ийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох албан тушаалтнуудын бүрэлдэхүүнтэй байгуулав.