Нүүр хуудас Эдийн засаг Судалгаагаар 501-ээс доош оноо авсан өрхийн хүүхдүүдэд хүүхдийн мөнгө олгоно

Судалгаагаар 501-ээс доош оноо авсан өрхийн хүүхдүүдэд хүүхдийн мөнгө олгоно

219
0

Өнөөдөр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдлаа. Уг хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн байна.

Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгох шийдвэр гарснаар олгох хүрээг 40 хувь болгон бууруулсан. Харин эл хэмнэсэн хэсгийг хоолны талон хэлбэрээр олгох хөтөлбөрт зарцуулахаар төлөвлөөд буй.

Гэхдээ өчигдөр 22.00 цагт дууссан Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааны үр дүнгээс хамаарч дээрх 40 хувьд дахин өөрчлөлт орох магадлалтай аж. Судалгааны дүнг одоогоор нэгтгэж буй бөгөөд уг судалгаагаар өрхийн амьжиргааг 0-1000 оноогоор дүгнэж, 501-ээс доош оноо авсан өрхийн хүүхдүүдэд хүүхдийн мөнгийг олгохоор болсон талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр мэдээллээ. Тиймээс судалгааны нэгдсэн дүн гарсны дараа хүүхдийн мөнгө, хүнсний талон олгох тоо тодорхой болох юм. Одоогоор нийт өрхийн 60 хувь Хүүхдийн мөнгө хөтөлбөрт хамрагдаж буй юм.

2016 оны долоодугаар сараас эхлэн нийт хүүхдийн 60 хувьд Хүүхдийн мөнгө олгон хүрээг хумьсанаар 4.4 тэрбум төгрөгийг хэмнээд буй аж. Мөн цаашид 2018 онд 50 хувийг, 2019 оноос нийт өрхийн 40 хувийг тус хөтөлбөрт хамруулахаар тооцоод байна.

Харин уг хэмнэсэн хөрөнгийг одоо 27 мянган өрхөд олгож буй “Хүнсний талон” хөтөлбөрийн хамрах хүрээ болон хүнсний багцын нэр төрлийг өргөжүүлэхэд зориулах юм.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here