Нүүр хуудас Эдийн засаг ТАНИЛЦ: ЖДҮХС-ийн зээл олгох журамд орсон өөрчлөлтүүд

ТАНИЛЦ: ЖДҮХС-ийн зээл олгох журамд орсон өөрчлөлтүүд

127
0
jijig-dund-uildwerlel
ЖДҮХС-ийн зээл олгох журамд орсон өөрчлөлтүүд

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/50 дугаар тушаалаар “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”-ын төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулсан.

Ажлын хэсэгт МҮХАҮТ, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Жижиг, дунд үйлдвэр, худалдааны манлайлал төрийн бус байгууллагуудаас төлөөлөл орсон. Журмыг боловсруулах, батлуулах үе шатыг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу боловсруулж, хэлэлцүүлэг зохион байгуулж санал авсан. Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйл заалтын дагуу 2019.03.01-2019.04.01-ны хүртэл тус яамны цахим хуудас болон ЖДҮХС-гийн цахим хуудас, ikon.mn сайтаар дамжуулан санал авсан.

Иргэн, ААН-ээс нийт 1321 санал ирсэн байна. Мөн тус хуульд заасны дагуу ххэлэлцүүлгийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ХХААХҮЯ-нд зохион байгуулж, хэлэлцүүлэгт нийт 140 гаруй иргэн, аж ахуйн нэгж оролцож, дээрх журмын төслийн талаар өөрсдийн саналыг илэрхийлсэн. Дээрх хэлэлцүүлгээс гаргасан саналыг нэгтгэн боловсруулж, УИХ-ын Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо, Засгийн газар, Хууль зүй дотоод хэргийн яам, Сангийн яам, Авилгатай тэмцэх газар танилцуулан санал авч баталсан. Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж,

“Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ” гэж хуульд заасны дагуу 2019.05.09-ний өдрийн Захиргааны хэм хэмжээний актын 14 дүгээр эмхтгэлд хэвлэгдэн гарснаар хүчин төгөлдөр мөрдөхөөр болж байна. Мөн Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем болох legalinfo.mn цахим хуудсанд байршсан байна.

2019 оны Улсын төсөвт-д 47 тэрбум төгрөг төсөвлөсөн. Сангийн журам шинэчлэгдсэнээр 2019 оны 5-р сарын 27-ноос зургадугаар сарын 10-ныг хүртэл 14 хоногийн хугацаанд төслүүдийг хүлээн авна. Зээлийн санхүүжилтийг банк болон ЖДҮХС-гаас олгоно. Зээл авах иргэн, ААН-үүд ХХААХҮЯ болон орон нутгийнхаа Хөдөө аж ахуй газрын Жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэнд төслөө өгөх юм. Энэ удаа 20.5 тэрбум төгрөгийг 21 аймагт, 26.5 тэрбум төгрөгийн зээлийг Улаанбаатар хотод олгоно. Орон нутагт 20-200 сая хүртэлх төгрөг, нийслэлд 20 саяас 1 тэрбум хүртэлх төгрөгийн зээл олгох юм.

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС УРТ ХУГАЦААТАЙ, ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ, ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ

ЖУРАМД ОРСОН ГОЛ ӨӨРЧЛӨЛТҮҮД:

  • Төрийн өндөр албан тушаалтан, түүний гэр бүлийн гишүүдийн хувь эзэмшдэг компанийн төслийг хүлээн авахгүй.
  • Хороо, дэд хороо нь төсөл сонгон шалгаруулах, үнэлэх үйл явцыг цахимаар болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нээлттэй, ил тод зохион байгуулна.
    Төсвийн хөрөнгөөс зээл авсан хувь хүний овог нэр, хуулийн этгээдийн нэр, регистрийн дугаар, шалгарсан төслийн нэр, үйл ажиллагааны чиглэл, төсөл хэрэгжих байршил, сонгон шалгаруулсан шийдвэрийг цахим хуудсаараа дамжуулан нийтэд ил тод мэдээлнэ.
  • Төсөл сонгон шалгаруулах хороо, дэд хорооны саналын эрхтэй 7 гишүүний 4 нь Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр сүүлийн 3 жил үйл ажиллагаа явуулсан төрийн бус байгууллагын төлөөлөл байна.
    Хөнгөлөлттэй зээлийн зарим эх үүсвэр, төсөл сонгон шалгаруулах эрхийг орон нутагт шилжүүлсэн.
  • Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Сум хөгжүүлэх санд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй бол зээл олгохгүй.
    Хөнгөлөлттэй зээлийг дамжуулан олгох арилжааны банкинд тавигдах шаардлагыг бий болгосон.
  • Хөнгөлөлттэй зээл авах жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд тавигдах шаардлагыг иргэн, хуулийн этгээдээр салгаж, тодорхой болгосон.
  • Төсөл хүлээн авах хугацааны товыг тогтоохдоо жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд төсөл бичих хугацаа олгох зохицуулалтыг хийсэн.
  • Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчийн төслийг хүлээн авах, шалгах, судалгаа хийх, хурлаар хэлэлцүүлэх зэрэг үе шат бүрийг нарийвчлан зааж хариуцлагыг нэмэгдүүлсэн.
  • Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас шууд зээл олгох тохиолдолд зээлийн эрсдэлийн болон хөрөнгийн эрсдэлийн даатгалд жил бүр заавал хамруулна.
    Тэргүүлэх чиглэлийг тодорхойлох.
  • Төсөл сонгон шалгаруулалтыг онооны системээр үнэлнэ.
  • Дээд хэмжээ – ЖДҮХ сан 1.0 тэрбум хүртэлх
  • Дээд хэмжээ- Орон нутаг 200.0 сая хүртэлх
  • Доод хэмжээ- Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд 20.0 сая
  • Доод хэмжээ- Орон нутаг 20.0 сая хүртэлх

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here