Энэ сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Сайхан толгой гэх газарт байрлах “Гацуурт” компанийн хашаанд орсон гурван тооны адууг ажилчид нь харуул хамгаалалын машинаараа тууж жалга руу түлхэж алсан байна.
Энэ талаар тухайн адууны эзэн малчин тус аймгийн малчин М.Балжинням өөрийн цахим хуудаснаа “Гацууртын хашаанд орсон адууг маань машинаар хөөгөөд эрэг рүү нисгээд хаячихжээ. Та минь ээ хаана хандах вэ?” хэмээн бичжээ.
Эрэг рүү унасан гэх улаан буурал морь, цагаан халиун үрээ, халтар үрээ одоог хүртэл тухайн унасан газраа байсаар байгаа аж. Харин энэ тухай тус компанид хандаж хэлсэн боловч авч хэлэлцээгүй учраас малчин иргэн цагдаагийн байгууллагад хандсан байна.
Энэ талаар адууны эзэн хэлэхдээ “Миний бэлчиж явсан адууны гурвыг нь харуулын ажилтнууд нь машинаар хөөж эрэг рүү унагаж алсан байх гэж үзэж байна. Тухайн унасан эрэг нь адуу өөрөө орох ямар ч аргагүй жалга юм гэв. Энэ талаар Сэлэнгэ аймгийн малчин М.Балжинням тодруулсан юм.
-Таны адууг яагаад түлхэж унагасан гэж үзэж байна вэ?
-Тухайн ѳдѳр манай 11 тооны адуу бэлчиж яваад “Гацуурт” компанийн тариалангийн хашаа руу орчихсон юм билээ. Тэгээд тууж хашаанаасаа гаргах гэж машинаар хѳѳж эрэг мѳргѳѳд жалга руу унагаачихсан. Тэрнээс адуу тийшээ ѳѳрѳѳ бэлчиж олноороо орж үхнэ гэж байхгүй.
-Гацуурт компанийханд учир байдлаа хэлсэн үү?
-Тэгсэн. Тэр ѳдѳр орлогч захирал н.Мѳрѳнтэй уулзаж хэлсэн. Манай гурван тооны адууг яагаад үхсэн хашаанд чинь байж байдаг билээ гэсэн чинь “Чи надаас тэгэж хохирол нэхэж байгаа юм уу. Адуу дайрч алахдаа тулаагүй байна. Тэглээч танай адуунууд манай тариалангийн үнэтэй ургамал руу орсон байсан” гэсэн.
Гацууртын тариалангийн хашаа руу орсон адуунуудаас гурав нь үхэж, найм нь эргэж ирсэн. Одоогийн байдлаар би Сэлэнгэ аймгийнхаа цагдаагийн газарт энэ сарын 27-ны ѳдѳр гомдол барагдуулах тухай ѳргѳдѳл ѳгсѳн байгаа. Цагдаагийн газраас шалгаж байгаад ѳѳрийг тань дуудна гэсэн хүлээж байна.
эх сурвалж: Medee.mn