Нүүр хуудас Эдийн засаг Төрийн албаны шинэтгэлийг бэхжүүлэх талаар санал солилцов

Төрийн албаны шинэтгэлийг бэхжүүлэх талаар санал солилцов

120
0
toriin-alba
Төрийн албаны шинэтгэлийг бэхжүүлэх талаар санал солилцов

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн албаны зөвлөлийн удирдлагуудтай уулзахдаа өгсөн чиглэлийг хэрэгжүүлэх хүрээнд бүх яамны Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай зөвлөгөөнийг Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан байна.

Төрийн байгууллагууд “Алсын хараа 2050” хөтөлбөрийн зорилтуудад хүрэхэд ямар зам туулах, ямар үүрэгтэй оролцох, ямар үр дүнд хүрэх, ирэх жилүүдэд ямар өөрчлөлт гаргах, шинэчлэлийн үр нөлөөг яаж тооцох зэрэг асуудлуудаар Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг зөвлөмж өгчээ.

Төрийн албаны шинэтгэлийг хэрэгжүүлэхэд мерит зарчим, шатлан дэвших тогтолцоог бэхжүүлэх, мэдлэг, өндөр ур чадвар, хандлагаараа ялгарах иргэдийг ажиллуулах, сонгон шалгаруулахдаа цогц чадамжаар нь үнэлэх талаар мэдээлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here