Нүүр хуудас Эдийн засаг Увс аймгаас ховор тогтоцтой 915.30 грамм төрц алтыг худалдан авлаа

Увс аймгаас ховор тогтоцтой 915.30 грамм төрц алтыг худалдан авлаа

251
0
torts-alt
Монголбанк Увс аймгаас ховор тогтоцтой 915.30 грамм төрц алтыг худалдан авлаа
~Монголбанк Увс аймгаас ховор тогтоцтой 915.30 грамм төрц алтыг худалдан авлаа~

Монголбанк наймдугаар сард Увс аймгийн Тариалан сумаас олдсон 915.30 грамм байгалийн төрц алтыг худалдаж авлаа.

Төрц алт нь байгаль дээр биежсэн хэлбэртэй, бусад эрдсийг өөртөө агуулсан үнэт металл бөгөөд Монгол Улсын Эрдэнэсийн санг баяжуулах зорилгоор худалдан авдаг.

Байгалийн энэхүү ховор олдцыг Монголбанкны алт худалдан авах үнээс 10 хувийн нэмэгдэл үнээр худалдан авдаг.

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс худалдан авсан дахин давтагдашгүй олдоц бүхий ховор тогтоцтой төрц алтыг Монгол Улсын Эрдэнэсийн санд хадгалдаг бөгөөд тус сангийн үзмэрийн танхимд олон нийтэд дэлгэн үзүүлдэг юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here