УИХ-ын гишүүн С.Жавхлан дөрөвдүгээр сарын 19-нд Монгол Улсын төрийн гурван өндөрлөг, УИХ-д суудалтай улс төрийн намуудын дарга нарт хилийн чандад данстай Их хурлын гишүүдийн нэрийг зарлаж эргэн татуулах, татварын асуудлыг эргэн харж, ард түмнээс уучлалт гуйх талаар шаардлага хүргүүлсэн байна.
Уг шаардлагын хариуг дөрөвдүгээр сарын 25-ны дотор өгөх ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл хариуг өгөөгүй тул УИХ-ын гишүүн С.Жавхлан ажил хаялт зарлаж байгаагаа мэдэгджээ. Гэтэл түүнийг эрх баригчид ажил таслаж байна гэх мэдээллийг олон нийтэд өгч байна гэлээ. “Өнөөдрийг хүртэл хариу өгөхгүй нохой хуцахын чинээ тоохгүй байна” гэв. Тиймээс УИХ-ын даргаас шаардлагын хариугаа нэхэж, мөн залруулга мэдээлэл гаргаж өгөхийг хүссэн юм.
Тэрбээр шаардлагын хариу өгөхгүй бол ажил хаялтаа үргэлжлүүлж тэмцлийн өөр хэлбэрт шилжинэ гэлээ. Эрх баригчид үнэхээр хүчтэй юм байна намайг хуралд суухгүй болохоор тэд нар их баярлаж байх шиг байна. Намайг үл тоож байна гэлээ. Монгол орноо сайхан болгох гэж Их хуралд орж ирсэн түүний тэмцэл шантарч байна гэсэн юм. Худлаа үнэн ч гэсэн хариу өгчих байх гэсэн өгдөггүй юм байна гэлээ.