Нүүр хуудас Эдийн засаг Асашёорюү Дагвадоржийн бэлэг

Асашёорюү Дагвадоржийн бэлэг

221
0

Жамсран овогт Дамдинсүрэн нь Хөлөнбуйрын уугуул барга монгол ястан бөгөөд эх орон тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч байсан тул Богд хааны зарлигаар Манлайбаатар цол олгожээ. Манлайбаатар Дамдинсүрэнгийн хүү Долсон вангийн зээ хүү Лхамжавт Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж эх орныхоо төлөө тууштай тэмцэгч өвөг эцгийнх гавъяаг хүндэтгэж Дархан хотод хоёр өрөө байр бэлэглэжээ. Их аварга Д.Дагвадорж энэхүү сайн үйлсээ эх үрсийн баярыг тохиолдуулан хувийн зүгээс бэлэг барьж байгаа явдал хэмээн нэрлээд, эх оронч хүний хувьд шүтээн өвөг дээдсийнхээ сүнсийг мэнд амирлуулах хүсэлтэйгээ твиттер хуудастаа жиргэжээ. Манлай баатар Ж.Дамдинсүрэн нь Ховдыг чөлөөлөх байлдаан, Таван замын байлдаан, Өвөрмонголд гарсан Хятадыг эсэргүүцэх 1911 оны бослогуудад гар бие оролцож явсан түүхтэй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here