Нүүр хуудас Спорт Аса аварга дахин “зодоглоно”

Аса аварга дахин “зодоглоно”

634
0

Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж болон тулаантай киноны од Донни Йен, Жет Ли, Тони Жаа, Наташа Ли, Бээжингийн олимпийн аварга, боксчин Зоу Шимин, Хятадын тэрбумтан Жек Ма нарын тоглосон “Тулааны урлаг” богино хэмжээний кино өнгөрсөн сард нээлтээ хийж, гарсан даруйд нь зургаан тэрбум хүн үзсэн.

Харин саяхнаас аварга хүчний бэлтгэл хийж, эргэн сумогийн дэвжээ буюу дохён дээр гарахаар болжээ.

Тодруулбал, 2010 онд зодог тайлсан их аварга Асашёорюү Японы интернет телевизийн шинэ жилийн баярын нэвтрүүлэгт оролцохоор болжээ. “АВЕМА” телевиз шинэ жилийн баярын өдөр буюу энэ сарын 31-нд “Асашёорюүг унагаагаад 10 сая иен” нэвтрүүлгээ үзэгчдэд хүргэх аж. Уг нэвтрүүлгийн хөтөлбөр хараахан олон нийтэд ил болоогүй ч Японы өнцөг булан бүрээс ирсэн хүчтэнүүд Асашёорюүтэй барилдаж, дэвжээнээс түлхэн гаргах эсвэл унагаах ёстой аж.

Тус телевиз өнгөрсөн тавдугаар сард “Мэргэжлийн боксчин Камэдаг ялбал 10 сая иен” анхны нэвтрүүлгээ хийж цацсан нь олон үзэгчдэд хүрч, шуугиан тарьсан юм. Ийн шоу бизнес, тэр дундаа Японы хамгийн олон үзэгчтэй байж мэдэх телевизийн нэвтрүүлэгт уригдсан Аса аварга улсын арслан Д.Азжаргал зэрэг үндэсний бөхчүүдтэй барилдах бэлтгэлээ хийж эхэлжээ.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here