Нүүр хуудас Эдийн засаг Усны гүнж Ука “цасанд дурлах” болжээ

Усны гүнж Ука “цасанд дурлах” болжээ

1466
0

“Aqua fitness” клубын захирал Ука буюу Б.Уянгыг танихгүй хүн ховор. Хар багаасаа уран гимнастик, бүжиг, усан спортоор хичээллэсээр фитнессийн багш болжээ.

Тиймээс энэ мэргэжилдээ дуртай гэнэ. Өөрийн судлаж мэдсэн, сурсан зүйлээ охид бүсгүйчүүдтэйгээ хуваалцаж, тэдний гоо сайханд нөлөөлөхүйц бага ч атугай тустай  зүйл хийж байгаадаа баяртай байдаг гэнэ шүү.

Угаас усанд дуртай бүсгүй гадаад орноор аялахдаа хүртэл далай, болон ус ихтэй газар очихыг боддог гэнэ.

Тэрээр “Алтжин” хэмээх брэндийг үүсгэн байгуулаад буй. Тус брэнд нь Монголдоо анхдагч гэж болох хамгийн анхны усны хувцас үйлдвэрлэлийн брэнд юм.

Өөрийн гоо сайхан, эрүүл чийрэг бие бялдарын нууцыг усан спорт, дасгал хөдөлгөөнтэй холбон тайлбарладаг “Усны Гүнж” маань цасанд дурлах болжээ. Хүйтний эрч чангарсан цас бударсан өдрүүд түүний сэтгэлийг ихээр татаж байгаа бололтой.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here