Нүүр хуудас Эдийн засаг Уулзалтаар Биокомбинатын өргөтгөлийн…

Уулзалтаар Биокомбинатын өргөтгөлийн…

328
0
Уулзалтаар Биокомбинатын өргөтгөлийн...
Уулзалтаар Биокомбинатын өргөтгөлийн...

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Унгар  Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Галошфай Михайг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Унгар Улсын Засгийн газрын хөнгөлттэй зээлээр хэрэгжих Биокомбинат ТӨҮГ-н өргөтгөлийн ажлын хүрээнд 2017 оны 11 дүгээр сард байгуулагдсан төслийн техникийн баримт бичиг боловсруулах үүрэг бүхий Төслийн нэгжийн үйл ажиллагаа эрчимтэй явж байгааг талууд харилцан сайшаалаа. Төслийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор хоёр орны Ажлын хэсгийн холбогдох албан тушаалтнууд видео хурлыг тогтмол зохион байгуулж  техникийн ажлыг тохирон, харилцан мэдээлэл солилцож тодорхой үр дүнд хүрээд байгаа талаар мөн ярилцсан.

Уулзалтаар Биокомбинатын өргөтгөлийн барилгын ажлыг зургаадугаар сард эхлэх болов
Талууд Биокомбинатын өргөтгөлийн ажлыг хоёр талын тохирсон цаг хугацааны графикийн дагуу хэрэгжүүлж энэ оны 02 дугаар сард Төслийн ажлын даалгавар, баримт бичгийг эцсийн байдлаар тохиролцож Унгар Улсад тендер зарлах процессийг эхлүүлэх, 06 дугаар сар гэхэд зээлийн гэрээг байгуулж барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа талаар харилцан ярилцсан юм.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг олон жил яригдсан энэхүү ажлыг эхлүүлэхэд Талууд санаачлагатай, нягт холбоотой хамтран ажиллахыг хүсч ажил үр дүнтэй хэрэгжинэ гэдэгт итгэл төгс байна гэлээ. Мөн Унгар Улсын Засгийн газрын 25 сая ам.долларын хөнгөлттэй зээлээр хэрэгжих Биокомбинат ТӨҮГ-н өргөтгөлийн ажлын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг МЭҮГ-н дарга П.Ганхуяг, Биокомбинат ТӨҮГ-н захирал Б.Онолбаатар, төслийн Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзан чиглэл өглөө.

Төслийн ажлын явц, яаралтай шийдвэрлэвэл зохистой ажлуудын талаар дэлгэрэнгүй санал солилцож МЭҮГ-ын дарга П.Ганхуяг  төслийн ТЭЗҮ боловсруулахад дэмжлэг үзүүлэх, холбогдох мэдээллээр хангах зорилго бүхий байнгын механизмтэй техникийн түвшний хүмүүсээс бүрдсэн Төслийн нэгжийг байгуулсан талаар Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Галошфай Михайд уламжиллаа.

Унгар Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд 1973 онд Биокомбинат ТӨААТҮГ-ыг барьж, ашиглалтад оруулсан байдаг. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл тус үйлдвэрт технологийн шинэчлэл хийгдээгүй юм байна. Унгарын тал манай улсад 25 сая ам.долларын хүүгүй зээл олгохоор болж, Монголын талаас техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах үүргийг хүлээсэн ч 2015 оноос хойш өнөөг хүртэл дорвитой ажлууд хийгдээгүй өнөөг хүрсэн ч ийнхүү уг ажил ийнхүү хэрэгжих шатандаа орлоо. Энэхүү техник технологийн шинэчлэл хийгдсэнээр манай улс малын вакциныхаа ихэнх хэсгийг дотооддоо үйлдвэрлэдэг болох юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here