Нүүр хуудас Эдийн засаг Хадгаламж, зээлийн хоршоодод шалгалт хийж байна

Хадгаламж, зээлийн хоршоодод шалгалт хийж байна

128
0
hadgalamj_zeeliin_horshoo
~Хадгаламж, зээлийн хоршоодыг шалгаж эхэллээ~

Санхүүгийн зохицуулах хорооны даргын тушаалаар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй зохицуулалтын байгууллагуудад газар дээрх хэсэгчилсэн хяналт шалгалт хийж байна.

Банк бус санхүүгийн байгууллага (ББСБ)-уудад хийх хяналт шалгалт өнгөрөгч сард эхэлж, нийслэлийн 437 ББСБ-ыг хамруулан, үнэлгээ, дүгнэлт өгөх шатандаа үргэлжилж байгаа бол энэ долоо хоногт хадгаламж, зээлийн хоршоо (ХЗХ)-дод хийх хяналт шалгалтын ажил эхэллээ.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 289 хоршоо Хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд ажиллаж буй бөгөөд хяналт шалгалтанд эдгээрийн 186 нь буюу нийслэлийн хоршоод хамрагдах юм.

Шалгалтаар хоршоодын үйл ажиллагааг бүхэлд нь бус салбарын болон нийтлэг хууль тогтоомжийн хэрэгжилт, тэр дундаа “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай” хуулийн хэрэгжилт ямар байгааг хянан үзэх юм.

Хороо энэ оны тавдугаар сараас санхүүгийн гэмт үйлдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах эрх зүй, зохицуулалтын орчин, үүний дотор олон улсын болон бүс нутгийн шинж чанартай мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх Монгол Улсын тогтолцооны асуудлаар улсын хэмжээнд сургалт зохион байгуулж, хэрэгжилтийг хангах талаар тодорхой заавар, чиглэл өгсөн юм.

Энэхүү сургалтын үр дүн, өгсөн заавар, зөвлөмжийн биелэлт ямар байгааг энэ удаагийн хэсэгчилсэн хяналт шалгалтаар нягталж, үнэлгээ дүгнэлт өгөх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here