Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Мэргэжлийн сүмогийн ёкозүна Хакүхо Мөнхбатын Даваажаргал есдүгээр сарын башёгийн найм дахь өдөр давж качикоши буюу
50-аас дээш хувийн амжилтаа үзүүлэхийн сацуу “Ёкозүна цолтой 800 давсан бөх” хэмээх шинэ дээд амжилтын эзэн болж, түүхэнд мөнхөрлөө.
Ёкозүна цол хүртсэнээс хойш давсан 800 дахь даваа нь макүүчигийн 994, мэргэжлийн сүмод анх элссэнээс эхлэн тоолоход 1088 дахь даваа байлаа.
Тэрээр 45 дахь удаагаа уналгүй качикоши хийж байгаа бөгөөд өмнөх 44-ийн 31-т нь түрүүлж байжээ.
Сүмогийн багш, мэргэжилтнүүд “Хакүхо метр гүйцэгдэшгүй” хэмээн шагшицгааж байна.