“Lhamour Натурал Эссэншлс” ХХК жижиг дунд хэмжээний, шинээр үүсгэн байгуулсан компани ч хөрөнгийн зах зээлээс богино хугацаанд санхүүжилт босгох боломжтойг харууллаа. Тус компани ирэх оны бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэх, эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор зургаан сарын хугацаатай, жилийн 19 хувийн хүүтэй 100 сая төгрөгийн санхүүжилтийг нэг цагийн дотор бүрдүүлжээ. Энэ нь Монголын хөрөнгийн зах зээлд, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжийн хувьд хамгийн богино хугацаанд бүрдүүлж чадсан санхүүжилт болж байгаагаараа онцлог юм.
Дээрх бонд босгох ажлыг “Mongolian Financial Exchange” зохион байгуулсан бол “Монре Даатгал” эрсдэлийн үнэлгээг хийж, зээлийн эргэн төлөлтийн эрсдэл дээр 100 хувь баталгаа гаргасан байна.
”Lhamour” Натурал Эссэншлс ХХК” 2014 онд нэг хүнтэй үйл ажиллагаа явуулж байсан бол өнөөдөр 35 ажлын шинэ байр бий болгож, 12 борлуулалтын цэгээр дамжуулан бүтээгдэхүүнээ дотоодын зах зээлд борлуулж байгаа бөгөөд 2016 онд Сингапурын “Азийн шилдэг нийгмийн хариуцлагатай жижиг дунд бизнес” Тайвань улсад “Ази Номхон далайн шилдэг entrepreneur” шагналыг авч байжээ.
Түүнчлэн 2017 онд Бельги, Сингапур, Тайван Хонг Конг улсуудад экспортоо эхлүүлсэн бол Солонгос улсад нэрийн барааны дэлгүүрээ нээгээд байгаа юм байна