2020 он гэхэд жилд нэг сая тонн баяжмал боловсруулах хүчин чадал бүхий зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр Өмнөговь аймгийн Ханбогд суманд сүндэрлэх нь ээ.
Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам санал оруулснаар өнөөдөр болсон Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, дэмжлээ.
Үйлдвэрийн хөрөнгө оруулагчдыг сонгон шалгаруулж, гэрээ хэлцэл хийх ажлыг сайд Ц.Дашдоржид даалгалаа.
Их хэмжээний баяжмал боловсруулах өндөр хүчин чадалтай үйлдвэрийг түүхий эдийн тээвэрлэлт, эрчим хүч дамжуулах зардал багатай байлгахын тулд орд газрын дэргэд байгуулах нь тохиромжтой хэмээн мэргэжилтнүүд үзсэн тул Оюунтолгойн ордын дэргэд Ханбогд суманд байгуулахаар болжээ.
О.Ундармаа