Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс 240 мянган төгрөг буюу 25 хувиар нэмэх шийдвэр Засгийн газраас өнгөрсөн онд гаргасан талаар бид мэдээллэсэн билээ. Энэхүү шийдвэрийг өчигдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн байна.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь тусгай мэргэжил, боловсрол шаардагдахгүй энгийн ажилд ажиллаж байгаа ажилтны авч байгаа цалингийн хамгийн бага хэмжээ бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өөрчлөгдсөнөөр цалингийн дүнд өөрчлөлт орохгүй. Тиймээс дээрх шийдвэр зөвхөн цалингийн доод хэмжээгээр цалин хөлс авч байгаа ажилтнуудад хамаатай гэсэн үг юм.
Өнөөдөр Монголд ажиллаж буй нийт ажиллагсдын 6-7 орчим хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж байгаа юм байна.