Нүүр хуудас Эдийн засаг “Эрдэнэ-Тавантолгой” ХК иргэдэд ногдол ашиг тараана

“Эрдэнэ-Тавантолгой” ХК иргэдэд ногдол ашиг тараана

271
0
erdenes-tawan-tolgoi
"Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо
~”Эрдэнэ-Тавантолгой” иргэдэд ногдол ашиг тараана~

“Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр тус компанийн байранд нээлттэй боллоо.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт

Энэ удаагийн хурлаар:

1. Компанийн 2017 оны үйл ажиллагааны тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай;
2. Компанийн 2017 оны санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай;
3. Компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах тухай;
4. Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн өөрчлөлтийг санхүүгийн тайланд тусгах тухай;

5. Ногдол ашиг хуваарилах эсэх талаар Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг танилцуулах тухай асуудлуудыг тус тус хэлэлцлээ.

Хурлаас “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн 2017 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаар Төлөөлөн Удирдах зөвлөлөөс гаргасан дүгнэлтийг батлаж, хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаас гарсан санал зөвлөмжийг анхаарч, компанийн 2018 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг хангаж ажиллахыг Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга У.Бямбасүрэн, Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Ганхуяг нарт даалгалаа.

Мөн хурлаас компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлаж, “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн дүрмийг холбогдох хууль тогтоомжийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлэх, компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн өөрчлөлтийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн компанийн 2017 оны санхүүгийн тайланд тусгах арга хэмжээ авч ажиллах үүргийг тус тус Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Ганхуягт даалгалаа.

Хурлаар ногдол ашиг хуваарилах эсэх талаар Төлөөлөн Удирдах Зөвлөлийн шийдвэрийг танилцууллаа. Компанийн зүгээс энэ оны 9 дүгээр сард Монголын Хөрөнгийн биржид хувьцаагаа гаргахаар төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд цаашид олон улсын хөрөнгийн биржид гаргах чиглэлтэй ажиллахаар төлөвлөж байна. Ингэснээр 2019 онд иргэдэд ногдол ашиг олгох боломж бүрдэх юм.

Хурлын үеэр 2017 оны үйл ажиллагаа, санхүүгийн байдал, компанийн засаглал, ногдол ашиг хуваарилах асуудлаар асуулт хариулт өрнүүлж, санал солилцож, хувьцаа эзэмшигч иргэд аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллах талаар ярилцлаа.

“Эрдэнэс-Таван толгой” ХК тайлант хугацаанд 461 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж өмнөх онуудын хуримтлагдсан алдагдлыг хааж 36 тэрбум төгрөгийн хуримтлагдсан ашгийг бий болгосон бөгөөд улсын төсөвт 235.5 тэрбум төгрөгийн татвар хураамж төвлөрүүлсэн нь өмнөх онтой харьцуулахад 3 дахин өссөн үзүүлэлт юм. Санхүүгийн тайланд иргэд, аж ахуй нэгжийн нийт 11.2 их наяд төгрөгийн хувьцааг бүртгэж балансын нийт хөрөнгө 11.8 их наяд төгрөгт хүрсэн.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here