Нүүр хуудас Эдийн засаг “Тусгай зөвшөөрөл олгох сонгон…

“Тусгай зөвшөөрөл олгох сонгон…

149
0
“Тусгай зөвшөөрөл олгох сонгон...
“Тусгай зөвшөөрөл олгох сонгон...
“Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын төслийн хэлэлцүүлэг боллоо
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын төслийг шинэчлэн боловсруулсан. Уг төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр/2018.01.05/ олон нийтийн дунд нээлттэйзохион явууллаа.
Хэлэлцүүлэгт УУХҮЯ, АМГТГ, “Геологийн судалгааны төв” ТӨҮГ болон Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөл, Монголын геологийн холбооны төлөөллүүд оролцов. Мөн Монголын үйлдвэрлэлийн геологчдын холбоо, Монголын геофизикчдийн холбоо, Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институт зэрэг ТББ-ууд, геологи, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл зэрэг нийт 60 гаруй хүн хүрэлцэн иржжурмын төсөлтэй холбоотой санал бодлоо солилцлоо.
Хэлэлцүүлгээс гарсан саналуудыг “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын төслийг боловсруулсан Ажлын хэсгээс хууль эрх зүйн хүрээнд нягтлан үзэж, тохирох саналуудыг журмын төсөлд тусгах юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here