Нийслэлийн Засаг дарга, Хөгжлийн банк хооронд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд ажлын хэсгийн зарим гишүүд энэ сарын 16, 17-нд урд хөршид ажлын айлчлал хийгээд ирлээ. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү БНХАУ-ын Хөгжлийн банкны удирдлагуудтай уулзаж “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдлагатай санхүүжилт асуудлаар ярилцаж, хамтран ажиллахаар тохиролцжээ.
Түүнчлэн айлчлалын хүрээнд БНХАУ-ын Хөх хотын орлогч дарга ноён Цай Юу Донтой уулзаж, цаашид дэд бүтэц, боловсрол, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллахаар болсон байна.