Өнөөдөр болсон Засгийн газрын хуралдааны үеэр “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын тогтоолоор тус үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авахаар шийдвэрлэж, уг ажлыг Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг гарган, гүйцэтгэхийг даалгасан. Харин ажлын хэсгийн ажил удааширч буйг өнөөдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат анхаарууллаа.
Мөн УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийг зуун хувь төрийн төлөөллөөс бүрдүүлж, цаашдаа тус компанийн засаглал, удирдлагын бүрэлдэхүүнд ажиллах төрийн төлөөллийн тоог нэмэгдүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор нарт үүрэг болголоо.
Ч.Гал