Нүүр хуудас Эдийн засаг “Эрдэнэт” үйлдвэр 2017 онд төсөвт 620 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

“Эрдэнэт” үйлдвэр 2017 онд төсөвт 620 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

223
0
erdenet uildwer_zahiral_badamsuren
“Эрдэнэт" үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн

“Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэнтэй ярилцлаа.

-“Эрдэнэт” үйлдвэрийн улсын төсөвт өгөх үр өгөөж хэр нэмэгдэж байна вэ?

-“Эрдэнэт” үйлдвэрийг ирэх 15 жилд хөгжүүлэх үндсэн чиглэл гарсан. Өрсөлдөх чадвар, үр ашгаа нэмэгдүүлнэ. Ил уурхайн төсөл, баяжуулах фабрикийн төсөл, засвар механикийн төсөл гээд ээлж дараатай хэрэгжүүлнэ. Ирэх таван жилд нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Энэ жил “Эрдэнэт” үйлдвэр 40 жилийнхээ ойг тэмдэглэж байна. 40 жил болсон техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл, технологио сайжруулах шаардлага байна.

-“Эрдэнэт” үйлдвэр 2019 оны улсын төсөвт хэдий хэмжээний татвар төлөх вэ. Өмнө нь 500 тэрбум төгрөгийн татвар жилд төлдөг байсан?

-2017 онд “Эрдэнэт” үйлдвэр улс, орон нутгийн төсөвт 620 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Цаашид үүнийгээ аль болох бууруулахгүйн төлөө ажиллаж байгаа.

-Зэсийн ханшийг ирэх жилүүдэд 7800 байхаар төсөөлсөн байсан. Энэ хэр бодитой вэ?

-7000 дөхөх байх гэсэн таамаглал байгаа. Бид чиглэл чиглэлийн эх үүсвэрээс судалгаа авч байгаа. Өөрсдөө ч дүн шинжилгээ хийгээд явж байна. Энэ сард гэхэд зэсийн үнэ 6600 орчим доллар л байна.

“Стандарт” банкны өрийг төлөөд эхэлсэн гэсэн үнэн үү. Хэрвээ өр төлөөд эхэлсэн бол хэдий хэмжээний мөнгө төлөөд байгаа вэ?

-Арбитрын шүүхийн шийдвэрийн дагуу “Эрдэнэт” үйлдвэр “Стандарт” банкинд өр төлсөн асуудал одоогоор огт байхгүй.

-Арбитрын шүүх “Стандарт” банкны өрийг “Эрдэнэт” үйлдвэр төлөх шийдвэр гаргасан . Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

-“Стандарт” банк олон улсын Арбитрын шүүхээр явж байгаа. Мөн манай дотоодын хууль, хяналтын байгууллага ч энэ асуудлыг шалгаж байгаа. Өнөөдрийн байдлаар өр төлөөд эхэлсэн асуудал огт байхгүй, үйлдвэр хэвийн явж байгаа. Цаашдаа нэгэнт үүссэн нөхцөл байдлыг “Эрдэнэт” үйлдвэрт, улсад хор хохирол багатай шийдвэрлэхийн төлөө үйлдвэрийн удирдлага ажлын хэсэг гарган ажиллаж байна. Энэ асуудлыг шалгах Засгийн газар, УИХ-аас ажлын хэсэг ч ажиллаж байгаа. Ажлын хэсгийнхэн холбогдох хүмүүстэй уулзсан. Өнгөрсөн долоо хоногт газар дээр нь очиж ажилласан. Холбогдох байгууллагуудад зөвлөмж, чиглэл өгсөн.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here