Нүүр хуудас Эдийн засаг “Coal Mongolia-2017” чуулга уулзалтад оролцож байна

“Coal Mongolia-2017” чуулга уулзалтад оролцож байна

86
0
“Coal Mongolia-2017” чуулга уулзалтад оролцож байна
“Coal Mongolia-2017” чуулга уулзалт нь Монгол Улсын нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татах, шинэ техник технологи нэвтрүүлэх, Азийн зах зээлд Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготойгоор Монгол Улсын засгийн газар, нүүрсний салбарт хөрөнгө оруулдаг гадаад, дотоодын түншүүдийн дэмжлэгтэйгээр жил бүр амжилттай зохион байгуулагддаг арга хэмжээ юм.

2017 оны 9 дүгээр сарын 7-9 өдрүүдэд 7 дахь удаагийн чуулга уулзалт, үзэсгэлэнгээ “Нүүрсний экспорт, худалдаа, тээвэр ложистик, хил гаалийн уялдаа холбоо, зохион байгуулалтыг сайжруулж, гадаад дотоодын компаниудын нүүрсний салбарт оруулсан хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх нь” уриан дор, Шангри-Ла Улаанбаатар зочид буудалд зохион байгуулж байна.

Энэхүү уламжлал болсон нэр хүндтэй арга хэмжээнд “Эрдэнэс-Таван толгой” ХК алтан ивээн тэтгэгчээр оролцсон бөгөөд өөрийн компанийн үйл ажиллагааг танилцуулж, гадаад дотоодын түнш, хамтран ажиллагч байгууллагуудтайгаа харилцан мэдээлэл солилцсон үр дүнтэй уулзалт болж байна.

Компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд уулзалт, хэлэлцүүлгийн үеэр “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн сүүлийн нэг жилийн дотор хийж бүтээсэн ажил болон үйл ажиллагааныхаа хэтийн төлөвийг хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчдөд тайлагнан илтгэл тавилаа. Уг илтгэлдээ тэрбээр нүүрсний үнэ өндөр байгаа таатай үеийг эерэгээр ашигласны үндсэн дээр нүүрс олборлолт, борлуулалтын хэмжээг өмнөх оны мөн үеэс даруй 50 орчим хувиар нэмэгдүүлж чадсан тухай дурдсан.

Үүний шалтгааныг 2011 онд Чалко компаниас дараа нүүрсээр барагдуулах нөхцөлтэйгөөр зээлсэн 350 сая.ам долларын үлдэгдэл төлбөр болох 110 сая.ам долларыг зургаахан сарын хугацаанд амжилттай төлж барагдуулсан, баруун цанхийн уурхайг эргэлтэд оруулж нээлттэй сонгон шалгаруулалт явуулж эхэлсний үр дүн гэдгийг онцоллоо.

Түүнчлэн “Эрдэнэс-Таван толгой” ХК нь компанийн засаглалаа сайжруулах үүднээс чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001 стандарт болон байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн хариуцлагын олон улсын стандартуудыг нэвтрүүлэн ажиллах, нийт хувьцаа эзэмшигчдийг бүртгэлжүүлэх, геологи хайгуулын ажлаа эрчимжүүлэн ордын нөөцийг нэмэгдүүлэх, нүүрс баяжуулах үйлдвэр байгуулах болон конвейрын систем нэвтрүүлэх зэрэг ажлуудыг урт хугацаанд төлөвлөн хийх гэж буйгаа дурдсан юм.

Мөн энэ үеэр олон нийтийн мэдээллийн хэрэгслийн сэтгүүлч, сурвалжлагч нарын сонирхсон асуултад хариулсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here