Нүүр хуудас Эдийн засаг 19 хувьцаат компанийн 28,322 ширхэг хувьцаа арилжигджээ

19 хувьцаат компанийн 28,322 ширхэг хувьцаа арилжигджээ

117
0

2017 оны 1 дүгээр сарын 24-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 19 хувьцаат компанийн 28,322 ширхэг хувьцаа арилжигдсанаас 4 хувьцаат компанийн хувьцаа өсч, 8 хувьцаат компанийн хувьцаа буурсан  бол 7 хувьцаат компанийн хувьцаа тогтвортой байлаа. Үүнээс “Таван толгой” компани хамгийн өндөр буюу 3.74-иар өссөн бол “Талх чихэр” 0.54%, “Улсын их дэлгүүр” 0.40%-иар тус тус өслөө.  Мөн ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 52 долоо хоногийн хугацаатай, 17.935%-ийн хүүтэй 100,000 ширхэг ЗГҮЦ арилжигдаж, нийт 8,504,174,282.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.

Энэ өдөр “MSE ALL” индекс 844.16 нэгж болж 0.22%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,431,243,983,018.00 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here