Этериүм/ам.долларын үнийн шинжилгээг АНУ-д төвтэй Susquehanna технологи, арилжааны фирм хийснээ танилцууллаа.
Тэдний гаргасан статистик мэдээллээс үзэхэд цаашдаа Етер олборлох нь ямар ч ашиггүй болсон байна. Энэ нь сүүлийн 11 сарын хугацаанд зах зээл тогтмол ханшийн уналттай байсан буюу 1400 ам.доллараас 200 ам.доллар уруу унасан явдал юм.
Одоо олборлолтын сарын ашгийн тооцоолол нь тэгтэй тэнцээд байна. Өнгөрсөн жил ашгийн тооцоолол нь 150 ам.доллар байсан билээ.
Ханш ийнхүү унаж байгаа нь Этериүмийн өөрийн онцлогтой холбоотой байж болзошгүй. Биткойноос ялгаатай нь Этериүм олборлоход GPU чипсетийг ашигладаг.
Тэд төвийн нэгдсэн хяналтгүй байдлыг баталгаажуулдаг ч, этериүмд тодорхой урьдчилан тооцоологдсон гаргалтын загвар гэж байдаггүй.
Түүнчлэн цаашдаа хэдий хэмжээний ETH этериүм зах зээлийн эргэлтэд гарах нь тодорхойгүй байна.