Нүүр хуудас Эдийн засаг 2017 оны эхний хагас жилийн байдлаар жуулчид олноор зорчиж байгаа орны нэгээр...

2017 оны эхний хагас жилийн байдлаар жуулчид олноор зорчиж байгаа орны нэгээр Монгол нэрлэгджээ.

193
0

НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллага (UNWTO) 2017 оны ээлжит тайлангаа саяхан нийтэллээ. Тус байгууллагын тайлангаас энэ жилийн дэлхийн аялал жуулчлалын чиг хандлагыг тодорхойлж болохоор байгаа аж.

Тайланд он гарсаар хүлээн авсан жуулчдын тоо өсөлттэй байгаа улс орнуудыг жагсаасан бөгөөд үүнд Монгол улс  өсөлттэй орнуудын нэгээр нэрлэгджээ.

UNWTO-гийн тайданд дурдснаар 2017 он гарсаар Монголыг зорих гадаадын жуулчдын тоо 28.3 хувиар өссөн хэмээжээ.  Хэдий ийм өсөлттэй орны нэгээр нэрлэгдэж байгаа боловч жуулчдын тоо толгойг  нь харвал төдийлөн өндөр биш буюу 400,000 жуулчин Монголд ирээд байгаа гэнэ. Ер нь манай улс жил бүр ийм хэмжээний жуулчин хүлээж авдаг юм.

2017 оны эхний хагас жилийн байдлаар жуулчид олноор зорчиж байгаа  10 орон.

1.Палестин,  2.Египет  3.Хойд, Марианы арлууд,  4.Исланд, 5.Тунис,  6.Вьетнам, 7.Уругвай, 8.Никарагуа, 9.Монгол, 10.Израйль.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here