Нүүр хуудас Эдийн засаг 5 хувьцаат компанийн хувьцаа өсч, 15 хувцаат компанийн хувьцаа буурлаа

5 хувьцаат компанийн хувьцаа өсч, 15 хувцаат компанийн хувьцаа буурлаа

145
0

2017 оны 2 дугаар сарын 14-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 22 хувьцаат компанийн 102,753 ширхэг хувьцаа арилжигдсанаас 5 хувьцаат компанийн хувьцаа өсч, 15 хувцаат компанийн хувьцаа буурсан  бол 2 хувьцаат компанийн хувьцаа тогвортой байлаа. Үүнээс “Хөвсгөл алтан дуулга” компани хамгийн өндөр буюу 14.93-иар өссөн бол “Гермес центр” 3.32%, “Сүү” 1.16%-иар тус тус өслөө. Мөн ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 28 долоо хоногийн хугацаатай 66,202 ширхэг, 104 долоо хоногийн хугацаатай, 18.00%-ийн хүүтэй 40,172 ширхэг ЗГҮЦ арилжигдаж, нийт 10,140,360,432.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.

Энэ өдөр “MSE ALL” индекс 827.06 нэгж болж 0.43%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,423,078,930,047.00 төгрөг боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here