Нүүр хуудас Эдийн засаг 7,9 тэрбум төгрөгийг НӨАТ-ын буцаан олголтоор өгөөд байна

7,9 тэрбум төгрөгийг НӨАТ-ын буцаан олголтоор өгөөд байна

158
0

НӨАТ-ын хуулийн дагуу хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн НӨАТ-ын 20 хүртэл хувь буюу нийт худалдан авалтын хоёр хувийг буцаан олгож эхэлсэн. Одоогийн байдлаар улсын хэмжээнд нийтдээ 87 964 татвар төлөгчдөд 7,9 тэрбум төгрөгийг НӨАТ-ын буцаан олголтоор өгөөд байгаа дүн гарчээ.

Нийтдээ 620 409 татвар төлөгч иргэн www.ebarimt.mn сайтад бүртгүүлээд байгаа бөгөөд тэдний цөөнгүй хувийнх нь бүртгэл зөрүүтэй, дутуу бүртгүүлсэн зөрчилтэй байгаа юм. Татварын ерөнхий газраас мэдээлснээр 137’822 татвар төлөгч мэдээллээ нягтлах шаардлагатай байгаа ажээ. Мэдээллээ нягтлан шалгах, засварлах сүүлийн хугацаа хоёрдугаар сарын 15-ны өдөр гэдгийг татварынхан сануулж байна.

Хуульд заасан албан татвар буцаан олгох нөхцөл, шаардлага хангасан 482 600 татвар төлөгч иргэний 2016 онд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн 34.5 тэр бум төгрөгийг буцаан олгох гүйлгээ хийгдэж байгаа ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here