Нүүр хуудас Эдийн засаг ICO дахь хөрөнгө оруулалт8 сүүлийн 10 сард 95 хувиар буурчээ!

ICO дахь хөрөнгө оруулалт8 сүүлийн 10 сард 95 хувиар буурчээ!

83
0
token-ISO
ICO дахь хөрөнгө оруулалт8 сүүлийн 10 сард 95 хувиар буурчээ!

Шинээр гарсан судалгааны дүнгээс харахад сүүлийн 10 сарын хугацаанд токены борлуулалт дахь сонирхол ойролцоогоор 90 хувиар огцом буурсан байна.

Хэдийгээр ICO-гийн зах зээлд хөрөнгө оруулагчдын сонирхол буурсан ч гэлээ, 2 жилийн өмнөхтэй харьцуулахад зах зээл нь том хэвээр байгаа гэнэ.

ICO гаргадаг стартап компаниудад хийх хөрөнгө оруулалтын хэмжээ 2018 оны 3 сард 5.8 тэрбум доллар байсан бол, 2019 оны 1 сард 291 сая ам.доллар болж буурчээ.

2018 онд олон тооны ICO төслүүд зарлагдаж байсантай харьцуулахад 2019 он гарснаас хойш харьцангуй цөөн болж өөрчлөгдсөн байна.

1 дүгээр сарын эхний долоо хоногт 50 хүрэхгүй ICO төсөл нээлтээ хийсэн бөгөөд одоо идэвхтэй байгаа 424 ICO нь нийлээд ердөө 6 сая ам.долларын санхүүжилтийг татжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here