“Энэрэл Нигүүсэл Оюун Билгийн Төв” ТББ нь 2011 оны 05 сарын 17-ны өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Хөх Нуураас тодорсон Монгол Гэгээнтэн Ажиа Ренбүүчий багшийн санаачилгаар байгуулагдсан нийгэмд үйлчилдэг ашгийн төлөө бус Төрийн Бус Байгууллага юм. Монголын ард түмэндээ энэрэл, нигүүлсэхүйн их үйлсийг түгээн дэлгэрүүлж, оюун билгийн ашид амар амгаланг цогцлоон, бурханы ариун гэгээн гэрлийг хүн бүрт хүртээх зорилготой юм.
1. Боловсрол шашин соёл
2. Эмнэлэг тусламж үйлчилгээ
3. Хүмүүнлэг буяны гэсэн гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
2017 оны 8 сарын 10-нд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат Монгол Улсын эрүүл мэндийн салбарт туслалцаа дэмжлэг харамгүй үзүүлдэг “Энэрэл Нигүүлсэл Оюун Билгийн төв” ТББ-ын тэргүүн Ажиа Гэгээнтнийг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. Тэрээр хэлэхдээ “Монголын хүүхдүүд эрүүл мэнд, энх тунх өсөн бойжиход хувь нэмрээ оруулж байгаа таны буяны үйлсэд үргэлжилж талархаж явдгаа илэрхийлье” гэв. Уулзалтын үеэр “Энэрэл Нигүүлсэл Оюун Билгийн төв” ТББ-ын тэргүүн Ажиа Гэгээнтэн ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн өргөтгөлд шаардагдах орчин үеийн технологид нийцсэн тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгсэл, хүчилтөрөгчийн нэгдсэн систем зэргийг хүлээлгэн өглөө.
Энэ жил ЭХЭМҮТ эрчимт эмчилгээний бүх тасгууд, нярайн тасгийн бүх тоног төхөөрөмжийг шинэчилсэн байна. Ингэснээр өмнө нь эх орондоо эмчлэх, оншлох боломжгүй зарим асуудлууд шийдэгдсэн аж. Тухайлбал ургийн бага үеийн оношилгоог эх орондоо хийх бүрэн боломжтой болжээ. Ураг ямар нэг гажигтай эсэхийг тодорхойлдог анагаахын удам зүйн лаборатори бүрэн тоног төхөөрөмжтэй болж, үйл ажиллагаа нь жигдэрсэн байна.