Нүүр хуудас Эрүүл мэнд Алслагдсан дүүргүүд “Томуу, томуу төст…

Алслагдсан дүүргүүд “Томуу, томуу төст…

253
0
Алслагдсан дүүргүүд “Томуу, томуу төст...
Алслагдсан дүүргүүд “Томуу, томуу төст...

Өнөөдөр Эрүүл мэндийн яамны Эдийн засаг санхүүгийн хэлтсийн дарга Б.Пүрэвсүрэнгээр ахлуулсан баг нийслэлийн алслагдсан Багахангай дүүргийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээтэй танилцлаа. Тус дүүрэг нь Улаанбаатар хотоос 100 км-т оршдог бөгөөд 4400 гаруй суурин хүн амтай. Багахангай дүүргийн Эрүүл мэндийн төв нь   Эрүүл мэндийн сайдын “Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх, хянах ажлыг эрчимжүүлэх тухай” албан даалгавар, Нийслэлийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор “Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангах, дэгдэлтийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө гарган хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Алслагдсан дүүргүүд “Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх” бэлэн байдалтай ажиллаж байна

Тус Эрүүл мэндийн төв нь нийт 15 ортой, үүнээс хүүхдийн 4, насанд хүрэгчдийн 6 ортой. Одоогийн байдлаар хүүхдийн 6 ор ажиллуулж, томуугийн улмаас хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг хүлээгдэл чирэгдэлгүй зохицуулан ажиллуулж байна.

Алслагдсан дүүргүүд “Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх” бэлэн байдалтай ажиллаж байна

Бага насны хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэрийн эргэлтийг сайжруулснаар амбулаторийн үзлэг хэвийн түвшинд байна.

Хоногтоо 10 –аас доошгүй дуудлагатай, 60 км-ын тойрогт дуудлагын тусламж, үйлчилгээг үзүүлж байна.

Алслагдсан дүүргүүд “Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх” бэлэн байдалтай ажиллаж байна

Алслагдсан дүүргийн хувьд сүүлийн үед цус, шээсний анализаторын аппарат, хурдавчилсан оношлуураар 13 төрлийн шинжилгээг хийснээр иргэдэд тусламж, үйлчилгээг ойртуулж байна. Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх сурталчилгааны ажлыг сургууль, цэцэрлэг, албан байгууллагуудад хийж, хамтран ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here