Нүүр хуудас Эрүүл мэнд “Амгалан амаржих төв”-өөс нээлттэй хаалганы өдөрлөг боллоо

“Амгалан амаржих төв”-өөс нээлттэй хаалганы өдөрлөг боллоо

347
0
amgalan
"Амгалан амаржих төв"-өөс нээлттэй хаалганы өдөрлөг боллоо

Нийслэлийн Амгалан амаржих газрын Эмэгтэйчүүдийн эмгэгийг эмчлэх тасаг байгуулагдсаны хоёр жил, дурангийн мэс засал хийж эхэлсний нэг жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “Нээлттэй хаалганы өдөрлөг” энэ сарын 30-ны өдөр боллоо.

“Нээлттэй хаалганы өдөрлөг”-т НЭМГ-ын төлөөлөл, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, резидент эмч бүхий нийт 120 хүн оролцлоо. Өдөрлөгийн үйл ажиллагааг найман өртөөгөөр зохион байгуулж эмч, мэргэжилтнүүд болон үйлчлүүлэгчдэд зориулсан шинэлэг арга, бүтээлч санааг илтгэсэн өвөрмөц тохижилтыг хийжээ.

Тухайлбал:

Өртөө 1 -Амаржих газрын эмч, мэргэжилтнүүдийн үйл ажиллагаа, амралт чөлөөт цагийг харуулсан түүхэн гэрэл зургийн булан
Өртөө 2 -Үйлчлүүлэгчдийн санал хүсэлт, сэтгэл ханамжийн зурвасыг дэлгэсэн чөлөөт булан
Өртөө 3 -Венийн судасны бүдүүрлийг эмчлэх “Veinoplus” төхөөрөмжийн танилцуулга
Өртөө 4 – Өвчтөнд зориулсан зөвлөгөө, мэдээллийн булан
Өртөө 5 -“Сайн туршлага-2018” арга хэмжээнд шилдгээр шалгарсан бүтээлүүд
Өртөө 6 -Стресс менежмент буюу хөдөлгөөн засал, иогийн өрөө
Өртөө 7 -Зөв зохистой хооллолтын илчлэгийг тооцож, модел байдлаар харуулсан танилцуулга
Өртөө 8 -Үдийн хоолны хэсэг гэх мэт эмч, мэргэжилтнүүд болон иргэд үйлчлүүлэгчдийн тав тух, тохилог орчинд ажиллаж, үйлчлүүлэх боломжийг бүрэн хангасан томоохон ажлууд хийгдсэн байна.

Амгалан амаржих газрын даргын 2016 оны наймдугаар сарын 08–ны өдрийн А/65 тоот тушаалаар “Эмэгтэйчүүдийн эмгэгийг эмчлэх тасаг” байгуулагдсан бөгөөд нийт 30 ортойгоор үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 2000 гаруй үйлчлүүлэгчийг хэвтүүлэн эмчилж, эмэгтэйчүүдийн мэс засал 439 хагалгаа хийснээс хэвлийн хөндийн нээлттэй мэс засал 376, дурангийн мэс засал 63 тохиолдлыг хийсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here